Улстөрийн намуудын фракцийг хуулиар хориглох уу?
2016.03.15

Улстөрийн намуудын фракцийг хуулиар хориглох уу?

Фракцгүй нам болохоо зарлаад удаж байгаа Ардчилсан намын хувьд одоогоор уриалга төдий байгаа энэхүү зорилт нь цаасан дээр буугаагүй, өөрөөр хэлбэл намын дүрмэнд нь албан ёсоор ороогүй байгаа юм. Тиймээс томилгоо сэлгээн дээр фракцийн амбицаар хандах нь хэвээрээ байгаа учраас улстөрийн намын тухай хуулиар намын фракцийг хориглох нь зүйтэй хэмээн үзэж байна. Нэг намын үзэл баримтлалт нэгдчихээд тус тусдаа вант улс шиг явах нь асуудлыг гацааж хүндрүүлэхээс өөр үр дүн авчирахгүй хэмээн шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Олон улсын улс төрийн практикаас үзэхэд фракцыг тодорхой лобби бүлэг буюу, ажил төрлийн бүлэг байх ёстой. Жишээ нь нам доторх хөдөө аж ахуйн бүлэг, уул уурхайн чиглэлийн бүлэг, төрийн албаны чиглэлийн гэх мэт. Түүнээс нам дотор фракц байж сонгуулийн дараа, засгийн газар хөдлөх үед бялуу хуваах чиглэлд ажилладаг бол тэр тусмаа Ардчилсан намд хэрэггүй гэж шууд хэлмээр байна. Тиймээс энэ санаачилгыг дэмжих ёстой.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтгэрэл: Фракц бол тодорхой асуудалд ижил байр суурьтай байгаа хүмүүс нэгдээд асуудалд хандахыг хэлж байгаагаас мөнхийн овог аймаг шиг болж бүх асуудалд талцдаг хатуу зохион байгуулалт байж болохгүй. Манай нам бас л нэг фракц болж нэмэгдэнэ. Би тодорхой хэлж байгаа. АН-д фракц дутсан биш, зүгээр нийлнэ гэсэн механик нэгдэл шаардлагагүй гэж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс...