УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойргийн иргэддээ 10 орчим сая төгрөгийн тусламж үзүүллээ
2009.09.03

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойргийн иргэддээ 10 орчим сая төгрөгийн тусламж үзүүллээ

2009 оны 07 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсоны улмаас үер болж, БЗД-т олон айл өрх усанд автаж, эрдэнэт хүний амь үрэгдсэн зэрэг байгалийн гамшиг тохиолдсоныг хүмүүс мэдэж байгаа.

Тэр үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг нар тус бүр 1.5 сая төгрөгийг амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд зориулж хандивлаж байсан. Мөн Д.Ганхуяг гишүүн Бридж групп болон Солонгос улсын эрчим хүчний корпораци зэрэг компаниудтай хамтран 14 орчим.сая төгрөгний хувцас, эд зүйлсийг БЗД-ийн үерт автсан айл өрхүүдэд хүргүүлсэн.

Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Иргэний боловсролын төвтэй хамтран Баянзүрх дүүргийн үерт автсан болон орлого багатай 7 өрхөд гэр, 32 хүнд бусад эд зүйлс гээд нийтдээ 15 сая төгрөгний тусламж үзүүлж байна. Энэхүү гэрийн санхүүжилтийг Монгол улс дахь Францын элчин сайдын яам, Германы элчин сайдын яамдууд гаргасан байна.

Иргэний боловсролын төв нь дараагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа Хан-Уул, Сонгино хайрхан дүүрэгт үргэлжлүүлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.