Хууль тогтоомж дотор УИХ-ын тогтоол ордог
“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэж байна. Бид өнөөдөр өнгөрсөн оны 12-р сарын 25-д УИХ-аар батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн талаар санал бодлоо хуваалцах болно. Манай нэвтрүүлгийн зочноор МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцож байна.
Шинэ гарсан сонгуулийн хуульд зургаан сарын өмнө сонгууль хууль батлагдсан байх ёстой гэсэн зарчим, өмнөх сонгуулийн хуульд байсан энэ заалт байхгүй болсон. Ингэснээр сонгуулийн хуулийг хэзээ ч засах хууль эрх зүйн цонх нээлттэй үлдчихлээ. Энэ талаар?
МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:
-2001-2012 оны орон нутгийн сонгууль хүртэлх бүх хууль дүрэмд биечлэн болон, зарим тохиолдолд удирдаж сонгуулийн шинэтгэлийн ажлыг хийж байсан. Тэр зургаан сарын хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг зарчим бол 2002 онд хийгдсэн хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт орсон юм.
УИХ-ын тогтоолоор батлагдсан тогтоолд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнөөс өөрчлөл оруулж болохгүй гэсэн хүний эрхийг хангах үүднээс оруулсан заалт, одоо ч хүчин төгөлдөр байгаа. Түүнийг сүүлд 2012 оны сонгуулийг явуулахдаа 2011 онд тодорхой заах хэрэгтэй гэж оруулсан. Гэхдээ тэрийг сая манай эрх баригчид маш олон зүйл дээр хүний эрхийг дордуулсан заалтууд гаргалаа. Хууль тогтоомж гэдэг дотор УИХ-ын тогтоол ордог.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/
/5-р хэсэг/