Хуулиар тодорхой заагаагүй ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй
2016.02.22

Хуулиар тодорхой заагаагүй ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө хуулиа өөрчилдөг жишиг сүүлийн 10-аад жилийн хугацаанд тогтсон. Энэ нь улс төрчид өөрсдөдөө УИХ-д дахин сонгогдох илүү их боломжийг бий болгож байгаа хэрэг. Энэ жишгээр намрын чуулганаар сонгуулийн хуулийг дахин баталсан.

Сонгуулийн хуульд нэг сул тал байгаа нь өмнөх сонгуулийн хуульд байсан зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт энэ хуульд ороогүй байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: 2003 онд УИХ-ын 41-р тогтоолоор баталсан  МУ-д хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын 2.2.1.2-д ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Угаасаа эрх зүйн орчинд хориглосон зүйл байгаа. Тиймээс ийм эрх зүйн үндэс байгаа учир сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сонгуулийн тухай хууль батлагдсан 2-р сарын 9-нөөс хэрэгжиж эхлэхээр тогтсон байсан. Сонгуулийн нэгдсэн хуулийг хийж байхдаа гарч байгаа хуультай нийцүүлсэн байгаа. Хэр барагийн хуулийг УИХ хүлээж аваад сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхгүй. Талуудын оролцоог хангасан, хэлэлцүүлэг хийсэн гээд олон шалгуур байдаг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...