"Remix Mart8" тоглолтод Н.Ган-Од оролцоно
2016.03.03

"Remix Mart8" тоглолтод Н.Ган-Од оролцоно

Гуравдугаар сарын 6-нд буюу Ням гарагт болох дурсамж хөглөж, орчин үеийн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх “Remix Mart8” тоглолтод Н.Ган-Од оролцохоор боллоо.

Тэрээр социализмын үед төрийн томоохон хүлээн авалт, арга хэмжээнүүдэд гоцлол бүжигчнээр бүжиглэж байснаараа одоо ч бахархан ярьдаг. Түүнтэй тоглолтод яагаад оролцох болсон, ямар үүрэгтэй оролцох талаар цөөн хором ярилцсан юм.

Амралтын тэр нэгэн өдөр хөгжмийн хэмнэл, сэтгэлд хоногшсон шилдэг хит дуунууд, бүжгийн сонирхолтой үзүүлбэртэй үдэш болох нээ.

Та “Remix Mart8” тоглолтод яагаад оролцох болов?

Би Солонгосоос ирээд удаагүй байна. Монголдоо ирсэн эдгээр өдрүүдэд “Easy Entertainment”-ийн залуус 70-80-аад оныхон болоод орчин үеийн хамтлаг, дуучид оролцох шоу тоглолтод бүжиглэхийг урьж, хамтран ажиллах санал тавьсан юм.

Шоу тоглолтын хөтөлбөртэй танилцаж, таалагдсан учраас тэдний саналыг зөвшөөрсөн.

Шоу тоглолтын хөтөлбөртэй танилцаж, таалагдсан учраас тэдний саналыг зөвшөөрсөн.

70-80-аад оны шилдэг хамтлаг, дуучид,  залуу уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө гэхээр бүх насныханд зориулсан шоу тоглолт гэж хэлж болно. Тоглолт болох клуб нь 1200 хүний суудалтай бол үзэгчид та бүхэн тасалбараа яаралтай худалдан аваарай.

Та тоглолтод ямар үүрэгтэй оролцох вэ?

Гуравдугаар сарын 6-нд болох шоу тоглолтод бүжигчин залуутай хослон бүжиглэнэ. Тоглолтын дундуур олон олон гэнэтийн бэлэг барих болно. Тэр бүхэн нууц учраас шоу тоглолтоо ирж үзээрэй.

Миний хувьд социализмын үеийнх, 60 орчим насны хүн бүжиглэнэ гэхээр үзэгчдийн анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр намайг нийгэм янз бүрээр ярьж, хүлээн авдаг ч өдий насны хүн ийм эрч хүчтэй байгааг хараад гайхаж, над руу хандаж, холбогдох нь бий.

Социализмын үед би төрийн хүлээн авалт, арга хэмжээнүүдэд гоцлол бүжиг бүжиглэдэг байлаа. Үүнийг ард түмэн мэднэ байх.

Цаашид шоу тоглолтуудад оролцоод явах уу? Юу хийхээр төлөвлөж байна?

Цаашид “Easy Entertainment”-ийн залуустай хамтран Европын орнуудаар аялан тоглолт хийх боломж бүрдэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд надад боломжийн цалин, урамшуулал санал болгосон.

Хүмүүс аз жаргал гэдгийг их холоос хайгаад байх шиг санагддаг.

Хүмүүс аз жаргал гэдгийг их холоос хайгаад байх шиг санагддаг. Гэтэл амьдралд гэр бүлтэй байна гэдэг хамгийн том аз жаргал. Тийм ч учраас би гэр бүл бүхэн аз жаргалтай байгаасай гэдэг үүднээс нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх зорилгоор “Ухаант гэргий” нэртэй төрийн бус байгууллага байгуулаад байна.

Өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, улсын цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллаж, хоёр талыг холбосон гүүр болно гэж бодож байна.  

Тоглолтондоо амжилттай оролцоорой гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тоглолтын талаар тодорхой мэдээллийг дор хүргэж байна.  

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. 

"Easy Entertainment", “Ухаант гэргий” ТББ хамтран зохион байгуулж буй тус тоглолтод 70-80-аад оны хит дуунуудыг амилуулсан хамтлаг дуучид, орчин үеийн дуу хөгжмийн өнгө төрхийг тодорхойлогч залуу уран бүтээлчид нэг үдэш нэгэн тайзан дээр гарч, бүх насны үзэгчдийн сэтгэлийг догдлуулахаар ажиллаж байна. Тоглолтод урилгаар Монголын шилдэг DJ нар өөрсдийн “set”-үүдээ толилуулах юм байна.

Тоглолт гуравдугаар сарын 6-нд буюу Ням гарагт “Дурсамж” шөнийн клубт 19 цагт болно. Дуу хөгжимд дуртай, сонирхолтой шоу үзүүлбэр үзэх хүсэлтэй үзэгчдийг урьж байна. Амралтын нэгэн оройгоо хэмнэлтэй, аялгуулаг, эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Та тасалбараа Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Peace Tower-ийн 7 давхар 704 тоот "Easy Entertainment"-аас ирж аваарай.

Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 91861030, 88926996, 99001597 дугаарын утсаар холбогдож авах боломжтой. Мөн www.facebook.com/events/remixmart8 хаягаар нэвтэрнэ үү.