2016.02.26
Контентийн зах зээл хөгжих боломж бүрдсэн
2015 оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланд нийслэийн дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 10 минутаар буюу гурван хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Энэ нь үзэгчид чанаргүй мэдээллээс илүү чанартай бүтээлийг илүүд үзэх болсныг илтгэж байна. Монголын телевизүүдийн чуулган контентийн үнэлэмж Монголд сэдвийн дор зохион байгуулагдлаа.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Контентийг хийхэд цаашид хөрөнгө оруулалтын асуудал нэг номерт яригдах ёстой. Үзэгчдээс авч буй хураамжаасаа контент үйлдвэрлэгчдэд ашгаа хуваадаг зарчим хэрэгтэй байна” гэлээ.