Мэдээллийн аюулгүй байдлын эргэн тойронд
Мэдээллийн аюулгүй байдал, Интернетийн зохистой хэрэглээ сэдвээр ярилцахаар мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцаж байна.
Манайх хөгжлийн түвшинтэй уялдаад эрх зүйн орчин хурдаа даган шинэчлэгдэж чадахгүй байна уу гэж харагддаг?
-Технологи дэлхийд маш хурдтай хөгжиж байна. 2016 оны тухайд мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль кифр аюулгүй байдлын газар дээр байгаа. Үүн дээр хамтран ажиллаж байгаа. Бусад холбоотой хуулиудад үзэл баримтлал хийж бэлэн болох ажлыг зохион байгуулна. Мөн мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын бодлогын баримт бичиг хийгдээд дууссан. Засгийн газраар батлуулах ажилд орчихсон байгаа.
Энэ хуулиуд батлагдвал ямар өөрчлөлт гарах вэ?
-Зарим нэг банкууд ТҮЦ машинаас гарсан мэдээлэл хүчинтэй эсэх дээр маргаан гардаг. Энэ хууль гарснаас үндсэн ДАТА төвөөс гарсан үндсэн материал нь эрх зүйн баримт мөн эсэхийг батлах шаардлагатай болсон. Энэ бол өнөөдрийн үйлчилж байгаа журам нь хангалттай зохицуулж чадахгүй байгаа учраас хуульчилж өгөх шаардлагатай болж байна гэсэн үг юм.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...