Баянзүрхээс сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллав
2009.07.23

Баянзүрхээс сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллав

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн улмаас олон айлд гарз хохирол учирсан. Баянзүрх, Хан-Уул дүүрэгт л гэхэд 126 айл орон гэргүй болж, зургаан хүн амь насаа алдсан юм.
Баянзүрх дүүргийн 14, 13,19 дүгээр хороонд үүссэн нөхцөл байдал, учирсан хохиролтой тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд танилцан арга хэмжээг авлаа. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, З.Алтай, Ц.Батбаяр нар орон гэргүй болсон айл өрхүүдэд болон эвдэрсэн барилга байшингийн засварын ажилд зориулан тусламжийн гараа сунгаж зургаан сая төгрөгийн хандив өгчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.