Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл
2016.02.23Дугаар : 38822
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татсан үндэслэл маш тодорхой. Хүчин төгөлдөр болоогүй хууль дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Хүчин төгөлдөр бус хуулийг хэрэглэх ямар ч боломжгүй. Төрийн мэдээлэлд хэвлээгүй, үйлчлэл нь эхлээгүй хуульд иргэний гомдлоор урьдчилан маргаан үүсгэж, шийдвэр гаргасан.
Дээд шүүхийн дарга Ц.Зоригтоос ирүүлсэн бичигт “Тусгайлсан саналгүй” гэсэн нь УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийд гэсэн үг юм. Энд хууль, эрх зүйн ямар ч зөрчил байхгүй. "Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэж үг бий. Ер нь монгол төрд хариуцлагаа хүлээж чаддаг төрийн албан тушалтнууд байх хэрэгтэй.
Ж.Амарсанаа даргыг хууль бусаар огцруулсан
2016.02.23Дугаар : 38821
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Ж.Амарсанаа даргыг хууль бусаар огцруулсан нь ноцтой асуудал. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа. Үндсэн хуулийг чандлан сахиулагч баталгаа нь Цэц. Хэрвээ Засгийн газар тусгаар тогтнол, хүний эрхэд ноцтой харшилсан шийдвэр гаргавал түүнийг нь УИХ хүчингүй болгодог. Мөн Цэц өөрчилж болно.
Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгоно. УИХ өөрөө хууль зөрчвөл Цэц хүчингүй болгодог. Ингэж тал талдаа гал хамгаалснаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангадаг. Ингэж л Монгол Улс цаашид оршин тогтноно. Ж.Амарсанаа даргыг тойрсон энэ маргаан цаашлаад Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй гэж МАН-ын бүлэг болгоомжилж байна.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив