Мэндчилгээ
Эрхэм хүндэт Баянзүрхчүүдээ,
Та бүхэндээ угтан золгож буй XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн мэндийг айлтгаж төр түвшин, түмэн олон амар амгалан байж, дүүргийн маань хөгжил дэвшилд ажлын ахиц, амжилт бүтээл, айл өрх бүрийн амьдралд баяр хөөр, аз жаргал дэлгэрэхийн ерөөл өргөн мэндчилж байна.
2015 онд Баянзүрхчүүд бид дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүчээр тууштай зүтгэж эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг цогцлооход онцгой анхаарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа. Энэ амжилтад иргэд, хамт олны санаачлага, идэвхтэй оролцоо чиглүүлэгч луужин нь болж байсныг бахархан хэлэхэд таатай байна.
Тогтвортой хөгжлийн төлөө бидний зорилго нэг, сэтгэл өрнүүн, зүтгэлийн хүч их тул ирээдүйд хүрэх өндөрлөг өөд өдрөөс өдөрт хурдтайгаар өгсөж яваа Баянзүрх дүүргийн нийт иргэддээ талархал илэрхийлж тууштай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Баянзүрх дүүргийн
ИТХ-ын дарга Ц.Батхүү
Засаг дарга Д.Пүрэвдаваа