Утааг бууруулах амлалт өгсөн улс төрчийг та сонгох уу?
“Нүүдэл Шийдэл” нэвтрүүлэг Утааны асуудлыг хэлэлцүүлж байгаа.
Утааг бууруулах амлалт өгсөн улс төрчийг та сонгох уу хэмээх санал асуулгад 590 санал ирсэнээс үгүй гэж 87,1 хувь нь хариулсан бол тийм сонгон гэж 12.9 хувь нь хариулжээ.
-Д.Сумъяабазар гишүүнээс асуухад та бол Улаанбаатар хотын хамгийн утаатай дүүргээс сонгогдсон гишүүн өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан ажлуудад та ямар дүн өгөх вэ? Таны хувьд ямар шийдэл байна?
-Бид нар улиралын чанартай агаарын бохирдлын асуудлыг байнга ярьдаг. Улаанбаатар хотын төлөвлөлттэй шууд холбоотой гэж авч үздэг. Улаанбаатар хотын төлөвлөлтийг анх 1954 онд хийж байсан. Үүнээс хойш 2013 он хүртэл нийт долоон удаагийн төлөвлөлт хийсэн байдаг. 1976 онд одоогийн төлөвлөлт хийгдсэн байдаг. Тэр үеийн төлөвлөлтөөр л Улаанбаатар явж байгаа. Тэр үед 600 мянган хүн амтай 84 мянган авто машинтай байхаар төлөвлөж байсан. Гэтэл сая 300 мянган иргэд нийт 350 мянган авто машин байгаа. Ер нь хот төлөвлөлттэй холбоотой, 1990 оны өөрчлөлттэй авч үзэх ёстой. Цаашдаа ядуурал, ажилгүйдэл газар авсан нь өнөөдрийн Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбож тайлбарлахаас өөр арга байхгүй. Улаанбаатар хотын утааны асуудлыг хөрсний бохирдол, утааны бохирдол, агаарын бохирдол гэж цогцоор нь авч үзэж байж шийднэ. Мөн шинэ хэрэглээг оруулж ирэх хэрэгтэй. Нүүрснээс эрс татгалзаж, газын хэрэглээг нэвтрүүлэх ёстой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ..
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/
/5-р хэсэг/