Улс орнууд 2020 он гэхэд жилд нийт 100 миллиард долларын санг бүрдүүлэх амлалт өгсөн
Блүүмбэргийн тусгай хөтөлбөр 2015 онд Дэлхийн 195 улс орон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, байгальд ээлтэй өсөлтийг бий болгох томоохон зорилт тавьсан нь хөрөнгө оруулалтын цаашдын чиг хандлага, дэлхийн эдийн засгийн хэв маягийг тодорхойлох маш том үйл явдал байлаа.
НҮБ-ын СОР21 уулзалтын хүрээнд дэлхийн 195 улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт хүрсэн. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор дэлхийн 195 орон 2030 он хүртэл 16,5 их наяд ам.доллар зарцуулахаар байгаа. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг энэ чиглэлд олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулж дэлхийн дулаарлын хэмжээг цэлсийн хоёр хэмээс доош хязгаарлахаар зорьж байгаа. Цаашдаа энэ тоог 1.5 хэм болгохоор ажиллана гэдгээ улс орны засгийн газрууд амлаад байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой байж болох талаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын гэрээний асуудлаар хэд хэдэн асуудлыг Монголоос хөндсөн. Гол зүйлүүд, санхүүжилт, бодлогоо чиглүүлэх ёстой зүйлийн талаар ярилцлагаа эхлэе?
-Сая хэлсэнчилэн 195 орны төлөөлөл оролцсон. Том өргөн хүрээний хурал. Гол нь өөрчлөгдөж байгаа цаг уурын өөрчлөлттэй яаж дасан зохицож амьдрах талаар юм. Мөн өсөн нэмэгдэж байгаа хүлэмжийн хийг яаж бууруулах, үүний төлөө улс орнууд ямар хариуцлагатай оролцох хүрээнд болсон.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...