Д.Баттулга утаагүй түлштэй танилцав
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“МБР” ХХК-ийн зүгээс “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг хүслээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил болж чадвал түлшийг борлуулахад дэмжлэг үзүүлж, түлш борлуулах цэг байгуулж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уг төсөл нь Улаанбаатар хотод нэн даруй тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд орчин үеийн технологиор утаагүй түлш үйлвдэрлэн гаргах юм.
Утаагүй түлшийг Монгол Улсын стандарттай харьцуулахад зуухны яндангаар гарах нийт тоосонцорын хэмжээ 27.8 дахин бага, Угаарын хий 2.3 дахин бага, Хүхрийн давхар исэл болон Хүхэрт устөрөгч 1.05 дахин бага байна. Мөн тус технологи нь нүүрсний илчлэгийг 1500-2000 ккал/кг-аар нэмэгдүүлж, агаарын бохирдлыг 60 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.