УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.01.08

Гацууртын ордод гарц бий юу?

УИХ-аас дөрвөн ч удаа буцсан гацууртын ордыг засгийн газраас намуудын бүлгээс яаралтай шийдвэр гарга гэж түлхэсний эцэст уг орд ашиглагдахаар болсон. Хувь хэмжээг нь тохирч Монголын тал 34 хувийг нь эзэмшээд үүнийг гурван төрлийн татвараар авхаар болсон. Лхагва гаригийн байнгын хорооны хурал дээр уг ордын хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул хуралдсангүй.

Засгийн газрын оруулж ирсэн энэхүү төсөлд Ардчилсан намын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаагаа хамгийн түрүүнд илэрхийлсэн. Харин бусад нь эргэлзэж байгаа хэдий ч сөрөг хүчин жоохон шоу хийж зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн.

Цэвэр ашгаас гадна нийт борлуулалт хийсэн 70 хувь нь зөвхөн зардалдаа орно гэдгийг тэднээс хэн ч сөхөхгүй байгааг Х.Болорчулуун гишүүн сануулсан. “Засгийн газар, уул уурхайн яам үнэхээр хангалтгүй муу ажиллаж байна. Гацууртын компани лобби маш их хийж байна. Өөрт ашигтайгаар манайд ашиггүй байдлаар гацууртын ордыг ашиглах болох нь. Тэр сайхан байгаль, дурсгал одоо бүр хамаагүй болж. Үндсэн ордыг ашигласнаар гол горхи бохирдож иргэдэд гай болох вий гэж санаа зовж байна.  Гацууртын ордын асуудал дөрөв дэхээ орж ирээд эзэмшихгүй гэж байсан ч одоо бол ухахаар болж байх шиг байна. Гадны хүмүүст байгалийн сайхан, хүн ардын эрүүл мэнд хамаагүй шүү дээ. Төр л ард түмнээ хамгаалж хайрлах ёстой. Үүнд харамсалтай зүйл болох гээд байна” хэмээн хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...