Монголын Консерватив Намын Дарга, Эдийн засагч Н.Дашдаваа
2016.01.08

Сонгуулийн хууль өмнөх хуулиасаа ухралт болсон гэж дүгнэж байна

“Зөв Монгол хүн” нэвтрүүлгийн шинэ дугаараар сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа Сонгуулийн хуулийн талаар ярилцна.

Оны өмнөхөн баярын үеэр сонгуулийн хуулийг шуурхай баталсан. Энэ хууль өмнөх хуулиас ямар зарчмын ялгаатай байв. Өмнөх хуулиас дээрдэж чадав уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн төсөл санаачилсан гишүүний нэг. Ардчилсан намаас Бурмаа гишүүн хуулийг бүхэлд нь өөрчлөх саналтай байсан. Харин МАН-аас Батболд гишүүн хуулийн тодорхой заалтыг өөрчлөж засах санаачилга гаргасан. Миний хувьд мөн хуулийн тодорхой заалтаар засах саналтай байсан. Харин миний хувьд гаргасан санал маань орсонгүй. Хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Нэг нь намын тухай хуулийн төсөл байсан ч харамсалтай нь ерөнхийлөгчийн хуулийн төслийг авна, МАХН тэр дундаа гишүүний хуулийн төслийг авахгүй гэсэн. Сонгуулийн өөрчлөлтийн хуулийг авсан боловч тодорхой саналыг аваагүй. Ажлын хэсэг байгуулаад нэг ч санал аваагүй учраас завсарлага авна гэсэн байр суурьтай байсан. Дараа нь дахин ажлын хэсэг хуралдаад манай бүлгийн зүгээс 50 орчим хувь нь ажлын хэсэгтэй санал нэгдсэн учраас завсарлага авах боломжгүй болсон. Хувь гишүүний хувьд манай санал дэмжигдсэнгүй өөрөөр хэлбэл одоогийн батлагдсан хуульд үнэхээр сэтгэл дундуур байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монголын консерватив нам сонгуулийн заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

Монголын Консерватив Намын Дарга, Эдийн засагч Н.Дашдаваа: Хуулийн үндсэн зарчим сайжрах ёстой. Энэ хууль бол ухарсан хууль боллоо гэсэн дүгнэлттэй байгаа. Сонгогчын сонгох эрх, сонгогдогчын эрх зөрчигдөж байна. Энэ хууль тавьсан хугацаа бол маш давчуу байгаа. Мэдээлэл авах, нэр дэвшигчдыг ялгаж салгаж харах, бүрэн мэдээллээр хангагдаж зөв сонголт хийхэд нөлөөлсөн. Нөгөө талаар боловсруулсан мэдээллээ иргэдэд хүргэх цаг хугацааг боосон зүйл болсон. Энэ бол үндсэн хууль, сонгуулийн хуулиа зөрчсөн асуудал юм. Энэ бол ухралт.

Бүрэн эхээр нь бичлэгээс.... 

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/

/5-р хэсэг/