УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.01.05

Сонгуулийн хууль үндсэн хуулийг зөрчсөн учраас үндсэн хуулийн цэцэд хандана

Энэ өдрийн зочин ярилцлагын цаг эхэлж байна. Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцож байна.

 Бие даагч гишүүдийн зүгээс мэдээлэл хийлээ. Шинэчлэгдсэн гэгдэж буй сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтуудыг үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон хэмээн хэллээ. Ямар ямар заалтад хандах вэ?

-Иргэдийн зүгээс сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай байсан бэ гэвэл хувь тэнцүүлсэн буюу жагсаалтаар сонгож байгаа 28 гишүүний асуудлыг байхгүй болгох санал хэлж байсан. Би өөрийнхөө тойргийн ихэнх сумдаар явахад ийм санал хэлсэн. Манай Х.Болорчулуун гишүүний уулзалт хийсэн тойргууд дээр ийм  санал дэвшүүлсэн. Нэг ч хүн жагсаалтыг хадгалах санал хэлээгүй юм. Тиймээс иргэдээ сонсох ёстой байсан. Иргэдээ үл ойшоосон байдлаар хандаж болохгүй. Намын төлөөлөл биш иргэний нийгмийн төлөөлөл болж байгаа бид хоёрын хувьд энэ асуудлыг үндсэн хуулийн цэцэд өгхөөр болж байгаа.

Дахиад үүнд анхаарал хандуулахыг хүсч байгаа. Энд нэг заалт нь тойргоос сонгогдсон гишүүн нөхөн сонгууль болно. Намын жагсаалтаар бол нөхөн сонгууль болохгүй дараагийн хүнээ оруулна гэж байгаа. Энэ нь сонгуулийн хууль үндсэн хуулийг зөрчсөн гэдэг баталгаа. Учир нь үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл байна. Ард түмэн төлөөллүүдээр дамжуулж төрийн эрх барина. Нууц санал хураалтаар шууд сонгоно гэж байдаг. Энэ зөрчигдсөн асуудлыг хөнөдөн. Өөр бас олон асуудал байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/