2015 он уул уурхайн салбарын сорилтын жил байлаа
2007-2011 онуудад уул уурхайн салбарт эрдэс баялагийн бүтээгдэхүүний оргил үнэ тогтсон юм. Тухайн зах зээлийн ханшаас даруй 50 хувь өссөнтэй холбоотой улс орнууд дотоод зардлаа нэмж. Улмаар үнэ унасны дараа эргээд үүнийгээ зохицуулж чадахгүй хүнд байдалд орсон.
Монгол улсын хувьд УИХ нь улс төрийн олон шийдвэрүүдийг уул уурхайн салбарт гаргаснаас үүдэн өнөөдөр гадаад орчин өөрчлөгдөж уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан тул Монголчуудад итгэх газар ховор байна.
МУУ-н үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Яг үнэ өсөх талаар хэн ч хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө судлаачид 2017, 2018 оны хавьцаа байх болов уу гэж бодож байгаа. Нүүрсний үнэ бол их асуудалтай байгаа. Учир нь олон орон нүүрснээс татгалзаад эрчим хүчийг үйлдвэрлэдэг болоод байна. Эрчим хүчний нүүрсний үнэ ер нь төвөгтэй байна. Коксжих нүүрсний үнэ гангийн үйлдвэрлэл, машины үйлдвэрлэл байсан цагт хэрэглээ нь байсаар байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....