Зэсийн үнэ цаашдаа ч унаж магадгүй
Монгол улс энэ оны эхний гурван улиралын байдлаар 53,6 сая ам.доллар бүхий 9.7 мянган тонн зэсийг экспорлосон байна.
Экспортын биет хэмжээ 2014 оны нийт экспортоос 50 гаруй хувиар өссөн дүнтэй байгаа ч олон улсын зах зээлд зэсийн ханш унасантай холбоотойгоор нэг тонн зэсээс олох орлого буурчээ. Үүнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд шилжээд байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Богино хугацаанд 5000 с доошоо ороод бүр зарим судлаачид 3000 хүртэл унаж магадгүй гэж хэлж байгаа. Тэгвэл маш том сүйрэл болно” хэмээн хэллээ.
Монголын компаниуд 2014 онд Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ 100 хувь нийлүүлж байсан бол энэ оноос гуравдагч зах зээл буюу Солонгос улс руу бүтээгдэхүүнээ хүргэхээр зорьж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...