2015.01.22

Д.Энхболд: Зэсийн үнийн уналтад эрэлт нөлөөлж байна

2015 оны төсөв зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6351 төгрөгөөр тооцоолсон. Гэвч өнөөдөр уг тооцооноос даруй 700 орчим төгрөгөөр уначихаад байна.

Харин энэхүү уналт нь Дэлхийн эдийн засгийн хямрал болоод зэсийн эрэлт багассантай холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Манай уул уурхайн гол хэрэглэгчдийн нэг  болох БНХАУ ойрын хоёр жилийн зэсийн хэрэглээг хангасан гэх мэдээлэл байгаа юм.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал  Д.Энхболд хэлэхдээ  “Сарын 6200-аас 5600 болтлоо огцом уначихлаа. Ингэснээр ирэх оны төсөвт суулгасан тоонд сөрөг нөлөө үзүүлнэ.

Энэхүү уналтын шалтгаан БНХАУ-ын зах зээл дэх зэсийн нөөц ойрын хоёр жилдээ хангалттай гэж хэлж байсан. Энэ нь үргэлжлээд эрэлт эрс багасаж байгаатай холбоотой” гэж хэллээ.