Баянголын "Баялаг бүтээгчид" чуулав
Баялаг бүтээгчдийг дэмжих "Баянгол бизнес форум" 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МҮЭСТО-нд амжилттай болж өндөрлөлөө. Форумд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Форумын үеэр "Баянголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэс, даатгалын компаниуд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Мөн Баянгол дүүргийн баялаг бүтээгчид үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн санал бодлоо солилцсон юм.