157 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны нээлт боллоо
Баянгол дүүрэгт 2013 оноос хойш долоо дахь цэцэрлэг ашиглалтад орж, 57 дугаар цэцэрлэг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Ингэснээр тус дүүрэг гурван жилийн хугацаанд 1500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжийг шинээр бүрдүүлсэн юм.
Харин өнөөдөр Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 80 хүүхдийн хүчин чадалтай хоёр бүлгийг шинээр нээлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 500 сая төгрөгийн өртөг бүхий тус өргөтгөлийн барилгын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Нямцэцэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс оролцов.
157 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны нээлт боллоо
Баянгол дүүрэг цаашид дахин гурван цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нэмж ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн хүчин чадлыг 2100 ороор нэмэгдүүлэх юм. Тус дүүрэг өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсролын салбарт 29.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
157 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны нээлт боллоо