УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.11.11
Газар хөдлөлийн “нүд чих” болсон байгууллагыг татан буулгаж болохгүй
УИХ-ын чуулганаар Төсвийн байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр үг хэллээ.
Тэрээр “ 2016 оны төсөвт Ажлын хэсгээс оруулсан саналыг дэмжсэн гишүүдэд талархал илэрхийлснийг дамжуулаад “Бид нэг зүйлд алдаа хийсэн байна. Улаанбаатар хотын газар хөдлөлийн идэвхжилт огцом нэмэгдсэн. Хотын нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь нь 8 баллаас дээш гэсэн бүсчилэлд орсон байна. Гэтэл төсөвт газар хөдлөлийн гамшгийн үнэлгээ хийдэг Эрдэм шинжилгээний гол байгууллагыг татан буулгачихжээ. Энэ бол “нүд чих” болсон ганц байгууллага. Үүнийг онцгой анхаарч хэмжээнд нь үлдээх шаардлагатай” гэлээ.