УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.23

ИХ-7-ийн уулзалтад Ази тивийн төлөөлөл болж Монгол улс оролцлоо

“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож байна.

Энэ удаад УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь биш, хөдөлмөрийн сайд гэдэг үүднээс нь хэд, хэдэн асуултыг асуухаар ирлээ.

Та саяхан ХБНГУ-ын Их-7-ийн Хөдөлмөрийн болон, Хөгжлийн сайд нарын уулзалтад оролцоод ирлээ. Энэхүү уулзалтад оролцосн хүний хувьд хэр үр дүнтэй уулзалт болов?

- ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо ИХ-7-ийн “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт” болсон. Энэ уулзалтад дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх мэт томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хөгжиж байгаа орнуудын Ази тивийн төлөөлөл болж Монгол улс оролцлоо. Энэ бол ач холбогдол өндөртэй хурал юм.

Хоёр жилийн өмнө Бангладеш хотод оёдолын үйлдвэрт түймэр гарч 200 гаруй хүн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдал бол өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа Европын орнуудын зүгээс хөгжиж байгаа орнуудын хөдөлмөрийн салбарт тэр дундаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарал хандуулж арга хэмжээ авахгүй бол энэ байдлаараа цаашаа явж болохгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн юм.

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

“Нийлүүлэлт борлуулалтын глобал сүлжээ”-г ХБНГУ-ын санаачилгаар байгуусан. Энэ нь хөгжиж байгаа орнуудад өндөр хөгжилтэй буюу Их-7-ын орнууд нь худалдан авалт хийснээр хөдөлмөрийн харилцаа үүсч, шударга хөдөлмөрийн хувиарлалтыг тогтоох санал санаачилга юм. Нэг ёсондоо хөрөнгө оруулалтыг хөдөлмөр хийж байгаа тэр хүмүүст нь зарцуулах санал юм. Их-7-оос гарсан санал санаачилга нь хөдөлмөрийн зах зээлд, хөдөлмөрийн аюулгүй байдалд асар их ач холбогдолтой. Энэ уулзалтад оролцохдоо манай улсад хөдөлмөрийн салбарт хэрэгжиж байгаа асуудлаар илтгэл тавьсан. Монгол улс Ази тивээс анх удаа олон улсын хөдөлмөрийн байгууллагын найман үндсэн конвенци, 14 дагалдах конвенцийг хүлээн зөвшөөрсөн. Энэ утгаараа хөдөлмөрийн салбарт дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгох хэрэгтэй.

Гол зорилго нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн тогтоол, чадамжийн хувьд манай улсын хөдөлмөрийн зохицуулалт ямар хэмжээнд явж байгаагаа уулзалтад оролцсоноор мэдэж авсан юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс...