МУ-ын гавьяат эдийн засагч Ч.Улаан
2015.10.13

Оюутолгойн далд уурхайн санхүүжилт ард түмэнд хүртээлтэй юу

Рио Тинто Оюутолгой төслийг гадны улсын 15 санхүүгийн компанид өгөөд явах гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Тэгвэл Оюутолгой төслийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбасайхан “Энэхүү гэрээ оны өмнө шийдэгдэж Оюутолгойн далд уурхайн  санхүүжилт шийдэгдэхээр боллоо” хэмээн хэлсэн.

Хэрэв Рио Тинто төслөөс гарч гадны улсын томоохон 15 компани Оюутолгой төсөлд эзэн суувал Монголчууд бидэнд нэг ч төгөргийн ашиг гарахгүй. Өөрөөр хэлбэл биднийг тэжээнэ хэмээн итгэж байсан уурхайн гадны улсын хоол болж Монголчууд бид асар их өртэй хоцрох нөхцөл байдал үүсээд байгааг сануулж байна.

Тиймээс РиоТинтог төслөөс гарахаас өмнө хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж хэн дуртай нь орж, гарч байгааг хязгаарлах хэрэгтэйг хэлдэг. Гэхдээ улсын төсвийн тодотгол хийгдэж байгаа энэ үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын төсөл эерэг хүлээлт үүсгэж ард түмэнд ашигтайгаар эргэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.

МУ-ын гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан "РиоТинто хөрөнгө оруулагч Оюутолгой төслөөс гарах гэж байна. Учир нь хоёрдохь элж буюу далд уурхайн санхүүжилтийг босгосноор банкнаас 6 тэрбум орчим зээл авна. Тэр зээлийн 4 тэрбумаар нь өөрсдийн оруулсан зээлээ нөхөөд бүх эрх мэдэл, бүтээн байгуулалтаа санхүүгийн байгууллагуудад шилжүүлэх гэж байгаа. Үүний дараа Оюутолгойтой байсан олон маргаан санхүүгийн зөрчил гэдэг асуудлыг ярих утгагүй болно. Санхүүгийн байгууллагууд Дубайн гэрээнд заасны дагуу зөвхөн өөрсдийн оруулсан хөрөнгө болон, өр авлагыг барагдуулахын тулд эхний орлогыг өөрсдөдөө бүрэн эрхийнхээ дагуу зарцуулна. Тэнд Монголчуудын санал, оролцоо ямар ч хамаагүй юм" хэмээн хэллээ.

Ямартайч ойрын 100 жил биднийг тэжээнэ хэмээн найдаж байсан Оюутолгойн уурхайг  гадны компаниудад ашиглуулсаар, Монголчууд бид хишгийг нь хүлээсээр зургаан жилийг ардаа үдлээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....