Ерөнхийлөгч дэндүү өрөвдөлтэй зүйл ярьж байна
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.09.23

Ерөнхийлөгч дэндүү өрөвдөлтэй зүйл ярьж байна

Энэ удаагийн “Цензургүй яриа”-нд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ уригдав..

-Сүүлийн үед улс даяар таны тухай л шагших болж. Үүнийг анзаарч байна уу?

- Анзааралгүй яахав, анзаарч байна.

-Хүмүүс яг юу гэж таны талаар шуугиж байх юм?

-Янз бүрээр л бичдэг шүү дээ. Сошиал ертөнцөд ганц бичүүлээд байгаа хүн нь би юм биш үү. Би тэр болгонд ач холбогдол өгөөд байдаггүй. Энэ асуудал анх 2012 онд намайг УИХ-ын гишүүн болсны дараагаас эхэлж яригдсан. Өнөөдөр тэр болгонд ач холбогдол  өгөөд өөрийгөө сэвтүүлээд, урам зоригоо алдаад яваад байвал хэцүү.

Би том ажил амжуулах гэж үүрэг хариуцлага хүлээсэн. Тийм болохоор үүнд ач холбогдол өгдөггүй. Тэгээд ч ихэнх мэдээлэл худлаа байдаг. Фэйсбүүк, твиттер гэдэг хийж бүтээх ажлаас цаг хумсалдаг зүйл. Тэр болгонд анхаараад илүү мэдээлэл аваад байдагтүй. Харин тэр бүхнийг өөртөө ташуур болгож хэрэглэдэг.

Ер нь ч тэгээд муу хэлүүлэхгүйгээр явдаг хүн гэж байхгүй. Хүн өөрөө зөв байх хэрэгтэй. Надад өмнөө тавьсан зорилго байна. Тэгтэл тэр болгонд хөтлөгдөөд явах юм бол мөн чанараа гээнэ. Би хөндлөнгөөс хараад бодцог. Хүнийг эвддэг зүйл хөндлөнгийн худлаа цуурхал. Хүн хүнээ л эвддэг юм байна гэж. Тиймээс тэр болгонд онцолж ач холбогдол өгөөд байдагтүй.

-Ер нь хүмүүс таныг яагаад ингэж онцолж яриад байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, би Монгол ардын хувьсгалт намын гишүүн. Хоёрдугаарт Н.Энхбаяр гэдэг хүнийг дагаж улс төрд орсон гэдэг утгаараа, гуравдугаарт, хөрөнгө мөнгө зараад нэр дэвшсэн ч гарч чадаагүй УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүс зөндөө л байгаа. Тэр хүмүүсийн дэргэд би нэгхэн харайлтаар УИХ-д сонгогдсон гэдэг утгаараа магадгүй тэр хүмүүс тэдгээр мэдээллийг над руу чиглүүлдэг юм болов уу.

Н.Энхбаяр гэдэг хүнийг тойрсон бүхий л асуудалд Баянсэлэнгэ явдаг гэдэг утгаараа тэгдэг юм байх. Тэгтэл бид эцсийн дүнд үзэл бодлоороо нэгдсэн хүүүс шүү дээ. Өөрийнхөө үнэт зүйлийг хамгаалахын тулд, сонгогчдын эрх ашгийг хангах гэж намын гишүүдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсоны хувьд зоригтой л алхам хийнэ шүү дээ. Бид ажиллах ёстой. Гэхдээ би мэдээллийг гурав ангилж үздэг.

-За...?

-Нэгдүгээрт, амьдралын явцад найзалж нөхөрлөж, хамтарч ажиллаж байсан хүмүүсээс янз бүрийн буруу ойлголт, гомдсон тэр сэтгэгдэл дээр нэг зүйл үүсгэдэг юм болов уу. Хоёрдугаарт, цэвэр улс төрийн захиалгат явуулга. Гуравдугаарт, огт мэдэхгүй хүмүүс хэн нэгэн өөрийн хүндэлдэг хүн нь ямар нэгэн мэдээллийг хэлсэнтэй холбоотойгоор анхны сэтгэхүйгээрээ хүлээж авдаг юм болов уу гэж. Энэ гурван өнцгөөс л бичдэг байх.

Гэхдээ үүн дотроос хамгийн их жин дарах нь улс төрийн захиалгаар буюу өрсөлдөгч намаас гэж хувьдаа хардаг. Энэ мэдээлэлд төөрөгдөж яваа иргэдийн буруу бас биш. Захиалгаар сэдэв авч бичиж байгаа сэтгүүлчдийн ч буруу биш. Цаад эзэд нь улс төрчид байна. Өнөөдөр тэгээд ч Ерөнхийлөгчөөсөө эхлээд захиалга өгдөг болсон. Нийгэм маань тэр чигээрээ ийм болсон байна шүү дээ.

-Ерөнхийлөгч гэснээс Ерөнхийлөгч саяхан “Өнөөдөр засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдэж байгаа шүү дээ. Зарим нь бүр ичээд сууж байгаа. Үүнийг ярьчих вий гэж дотроо ичиж байгаа. Энэ засгийн газар руу өер, өөрийнхөө хүнийг оруулж, тэднээр дамжуулж, өөрсдийн сонирхол, бнзнес ашиг сонирхлыг хангах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ. Ард нь зэс хошуугаа хатгачихсан. Тэгчихээд араас нь сороод сууж байдаг. Ийм л улсын төлөөлөл энд сууж байгаа” гэж хэлсэн. (бичлэг үзүүлэв) Энэ үг ямар нэгэн байдлаар танд хамаарах уу?

-Нэрийг нь цохож хэлээгүй болохоос. Надад болон бусад хүмүүст хамааралтай үг хэлсэн л дээ.

-Үнэн үг хэлсэн үү?

-Энэ хүндээ бол үнэн үг байхгүй юу.

-Бусдад худлаа гэж үү?

-Тийм.

-Яагаад?

“Цензургүй яриа”-нд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ уригдлаа.

-Үнэхээр энэ зарчим нь өөрөө олон жилийн хугацаанд яваад ирсэн зүйл. Өнөөдөр гэнэт бий болсон зүйл огт биш. Ардчилсан нам гэхэд олон бүлэг, фракцтай. Дотроо хуваагдаад тэр фракцаасаа квотынхоо хүрээнд нэр дэвшүүлж, сайд нараа томилдог гэдэг утгаараа энэ бол үнэн зүйл. “Ард нь зэс хошуугаа хатгачихаад сороод л...” гэж яриад байна. Ерөнхийлөгч маань дэндүү өрөвдөлтэй зүйл ярьж байна. Уг нь өөрөө захиалагч байхгүй юу. Засгийн газрын томилгоонд оролццог хүн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан хүн.

-Үнэн үү. Ерөнхийлөгч унагасан гэж үү?

-Үнэн. Худлаа ярих юм байхгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг унагааж, Шийдлийн засгийн газрыг байгуулсан. МАН-ыг оруулсан.

-МАН-ыг унагаасан нь бас Ерөнхийлөгч үү. Сая зургаан сайд нь гаргаад оронд нь та нарыг томиллоо шүү дээ?

-Зургаан сайдын асуудал бол өөр хэлбэрээр шийдэгдсэн. Энэ бол Монгол ардын нам Засгийн газрыг байгуулах хамтарсан гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэл дээр шийдэгдсэн. Худлаа яриад яах юм. Шийдлийн Засгийн газрыг байгуулах болсон цаад сонирхол нь Оюутолгой, Тавантолгойтой холбоотой. Үүнийг явуулчих юмсан. Цаашлаад үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох юмсан гэсэн далд санаатай байсан. Тийм байтал үүнийг гэнэт гараад ирсэн цоо шинэ зүйл мэтээр ярьж болохгүй.

Сүүлийн үед төрийн тэргүүн маань хаан шиг аяглаад л. Манайх чинь Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм уу гэж эргэлзэхэд хүрээд байна. Прокурорийн байгууллагын баяр дээр нь очоод нэг цаг 40 минут загнаад, баярынх нь ойгоор даалгавар өгсөн болж хувиргалаа шүү дээ. Бүхэл бүтэн төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагад очоод л даалгавар өгч байна гэдэг утгагүй. Энэ бол улс төрийн захиалга өгч байна гэсэн үг. Өрсөлдөж болно. Гэхдээ шударгаар өрсөлдөх хэрэгтэй.

-Энэ хүн ер нь яагаад уурлаад захиалга өгөөд байгаа юм бэ. Та шалтгааныг нь юу гэж харж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болохын төлөө юм уу?

-Нэг болохоор Ардчилсан намын Ерөнхийлөгч юм шиг. Нөгөө болохоор ашиг сонирхол дээр нэгдсэн бүлэглэлийн Ерөнхийлөгч юм шиг. Ерөөсөө эрх ашиг гэж юу вэ гэвэл далд сонирхол, мөнгө л явжбайдаг.

-Ерөнхийлөгчийн дээр хэлсэн үгийг хүмүүс их сайн хүлээж авсан. Үнэн үг шүү дээ гээд л?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ ард түмэн гэж хэсэг бүлэг хүмүүсийг хэлж болохгүй шүү дээ. Ард түмэндээ буруу мэдээлэл өгч, тархийг нь буруу угааж байна гэдэг их буруу. Эцсийн дүндээ хангалтгай ярьдаг. Гэтэл үнэн дунд төөрөгдөж яваа иргэддээ яаж зөв мэдээллийг өгөх вэ гэдэг үнэхээр учир дутагдалтай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай байна шүү дээ.

-Би ер нь Засгийн газар болгонд шүүмжлэлтэй ханддаг. Сэтгүүлзүйн үүрэг тийм. Гэхдээ сая Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан МАН-ын зургаан сайдыг ямар ч шалтгаангүйгээр аваад хаячихлаа. Энэ бол улс төрийн арай хэтэрсэн тоглоом гэж бодож байна. Та үүнийг яаж харж байна вэ?

-Би ер нь тэр, энэ нам гэж ярихаасаа илүү буруу үйлдэл болгон дээр дуугарахыг хичээдэг. Тийм байр суурьтай ч хандаж ирсэн. Шинэчлэлийн Засгийн газрыг унагаасан асуудал дээр хэн хохирох вэ. Ард түмэн л хохирно гэж хэлсэн. Засгийг газрыг тогтвортой ажилуулах тал дээр би бат зогссон. Давхар дээлний асуудлыг ярьж орж ирэхэд ч мөн л энэ байр сууриа хадгалсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байна гээд заачихсан учраас хуулиа зөрчиж болохгүй гэдэг тал дээр зогссон. Дээр нь Тэмүүжин гишүүний огцруулах асуудал байна. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага оролцлоо гэдэг үүднээс би дуугарсан. Өнөөдөр Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэрэг дээр бас л дуугарч яваа. Тэгэхээр миний хувьд нам гэхээсээ илүү болохгүй зүйл дээр л дуугарахыг хичээдэг. Өнөөдөр 200 мянган төгрөгөөр зарагддаг нүүрсийг 80 мянган төгрөгөөр иргэдэд өгсөн.

Н.Энхбаяр даргын шүүх хурлыг гурван хоног үзсэн шиг Л.Гансүхийн хэргийн шүүх хурлыг ард түмэн үзлээ. Эндээс хэн хожсон бэ гэвэл хүйтэн өвлийг хямд нүүрсээр давж гарсан иргэд хожсон. Хэн хохирсон уу гэхээр нөгөө өндөр үнэ өртөгтэй шахдаг бизнес нь зогссон тэдгээр хүмүүс л хохирсон. Тэгэхээр үүнийг бид ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Магадгүй 200 мянгаар зарагддаг нүүрсийг 250 мянга болгочихсон бол дундаас нь ашиг олчихлоо гэж хэлж болно. Гэтэл 200 мянгыг 80 мянга болгочихоод байна шүүдээ.

-Та бид хоёрыг ярилцаж байгаа яг энэ цаг мөчид шүүхийн шийлвэр арай гараагүй байна. Магадгүй маргааш өглөө гарчих байх. Тэр үед Л.Гансүхийг яллавал шүүхийн буруу юу?

-Би бол тэгж харна. Энэ бол захиалгатай ажил.

-Хэн захиалаад байдаг юм бэ. Нэг л их захиалгатай хүмүүс байх юм?

-Яагаад та нар ингэж асуугаад байдаг юм бэ. Сэтгүүлчид бүгдээрээ л мэддэг юм байна лээ шүү дээ. Яагаад үүнийг хэлэхгүй байгаа юм.

-Бусад нь мэддэг байх, би лав мэдэхгүй байна?

-Үнэнийг та нар хэлэх ёстой. Зүгээр л зургаан сайдыг огцруулаад хэн нэгэн нь шагналын сайд болчихсон юм шиг ярьж болохгүй. Гажуудал байна.

-Үүнийг тэгвэл засах ёстой шүү дээ?

-Улсын их хурлын гишүүд үүнийг засч чадахгүй. Яагаад гэвэл тэд чинь барьцаалагдсан хүмүүс. Тийм учраас Монгол Улсын хөгжилд хэрэгтэй тэр кнопийг дарж чадахгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор УИХ-аас зөв шийдвэр гарахгүй байна.

-Тэгвэл би таныг ч бас нэг зүйлд барьцаалагдсан гэж бодож байна?

-За.

-Яагаад тэгж бодов гэхээр та наймдугаар сарын 16-ны өдөр “Улс төрийн тойм”сонинд ярилцлага өгсөн. Тэнд “Би сайд болохгүй. Миний нас залуу байна. Карьер ч дуусах болоогүй байна” гэж хэлсэн. Сэтгүүлч таниас “Нам чинь танийг сайд бол гэвэл яах вэ” гэсэн асуухад та “Би өөрөө зөвшөөрөхгүй. Эзэн нь өөрөө ийм шийд гаргачихсан байхад нам юу гэж сайд бол гэж байх юм бэ” гэж хариулсан. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа сайд болчихсон сууж байна. Ямар нэг байдлаар танийг барьцаалаад сайд болгочихсон юм биш биз?
Ардчилсан нам зарчмын байр суурь барьж байхад бид ч тэр зарчмыг хүндэтгэсэн. Тэр үүднээс сайд болох нэр өгсөн.

-Үүн дээр бодитой хариулт хэлье. Үүнийг ч гэсэн ард түмэн сонсох ёстой. Тухайн үед би сайд болохгүй гэж бодож байсан. Тэр байр сууринаасаа ярилцлага өгсөн. Манай намын нөхөд намайг түрүүлж яах гэж ингэж ярьж байдаг юм бэ гэж зэмлэсэн.

Гэхдээ өнөөдөр улс төрийн шийдэл гэдэг бол хувь хүний асуудал биш юм байна. Баянсэлэнгэ хүн хувь хүн талаасаа асуудалд хандаж болно. Гэхдээ улс төрийн алба хашиж байгаа болохоор хариуцлага үүрэх ёстой. Гэтэл шинээр томилогдох сайд урд нь ямар нэгэн байдлаар өмнөх Засгийн газрын үед сайд байгаагүй. Шинэ хүн тавигдах  ёстой гэсэн шийдвэр байсан. Манайд МАН шиг хангалттай олон хүн алга байна. Ганц өмнө нь сайд байгаагүй хүн гэвэл Ц.Оюунбаатар гишүүн бид хоёр л байсан.

Ардчилсан нам зарчмын байр суурь барьж байхад бид ч тэр зарчмыг хүндэтгэсэн. Тэр үүднээс сайд болох нэр өгсөн. Тухайн үед би намдаа ч өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ энэ бол намаас өгч буй үүрэг хариуцпага. Хэлэхээс айж хулчийх асуудал бол биш. Харин байгаа хугацаандаа энэ ажлыг нэр төртэй хийе гэж боддог. Харин барьцаалагдсан асуудал бол байхгүй ээ.

-Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд гэдэг улс төрийн гэхээсээ илүү төрийн албан тушаал. Заавал манай нам тушааж байна. Би сайд болох ёстой гэж болох уу. Таны хувьд сайд болоогүй байсан бол илүү дээр санагддаг?

-Үүнийг бодоогүй биш бодсон. Надад бас алсын хараа гэж байна. Гэхдээ тэнд албан тушаалд дурлаж очиж байгаа юм биш.

-Тэгээд яах гэж очиж байгаа юм бэ?

-Тэнд ажиллах гэж очиж байгаа юм. Барилгын салбарыг эмэгтэй хүнд ахдах салбар гэж байна. Энэ ойлголтыг би няцаая гэж бодсон. Энэ салбарт ажиллаж байгаа жендэрийн харьцааг аваад үзэх юм бол шаварчин, будагчин гээд л ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр энэ салбарыг тэгж харж болохгүй. Одоо бол янз бүрээр хэлж л байна. Гэхдээ эцсийн дүнд Баянсэлэнгэ ажил хийсэн шиг хийгээд л гарна.

-За зүгээр дээ, Америк улс жүжигчин Ерөнхийлөгчтэй хүртэл байлаа шүү дээ?

-Анх ажлаа авчихаад очоод газар,хэвшлийн дарга нартай уулзлаа. Хувийн хэвшил мэргэжлийн холбоодтой танилцлаа. Тэгэхэд өмнөх сайдуудад мэргэжлийн хүн байгаагүй гэж байсан. Би тэднээс урам авсан. Магадгүй энэ бошно хугацаанд бүгдийг нь засаж чадахгүй. Гэхдээ энэ салбарт байгаа өргөсийг жаахан ч гэсэн түүгээд авчих юмсан гэж бодож байна.

Түүж авахад надад мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Мэргэшсэн сайн баг хэрэгтэй. Хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах ёстой. Сайд болсноос хойш өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Анх удаа танай нэвтрүүлэгт орж ам нээж байна. Яагаад гэвэл танайх цензургүй яриулж чаддаг учраас...

-Хоёулаа барилгын салбарын талаар эргээд ярилцана. Энэ талаар үзэгчид олон асуулт ирүүлсэн. УИХ-аас Өршөөлийн хууль баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьлаа. УИХ хоригийг 81 хувийн саналаар хүлээж авсан. Гэтэл та үүнийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Байнгын хороогоор үүнийг хэлэлцүүлсэнгүй. Чуулган завсарлачихлаа?

-Өршөөлийн хуулиар талцаад хэрүүлийн алим болгох зүйл биш. Бодитой зүйл ярья. Бүх авлигачдаа суллая гэсэн. Хоёр УИХ-ын гишүүн байсан. Гэтэл нэг хоногийн дотор нэг болж хувирсан.

-Тэр хоёр гишүүн хэн хэн юм бэ?

-Лу.Болд, Ё.Оггонбаяр гишүүний нэрийг анх оруулж ирсэн. Дараа нь байнгын хороон дээр нэг болоод ороод ирсэн.

-Хэн нь үлдсэн юм бэ. Лу.Болд гишүүн үү?

-Мэдэхгүй. Тэрийг асуугаад хэлээгүй. Байнгын хороон дээр би тодорхой асуусан. Нэг хоногийн зайтай хэн нь алга болчихвоо гэж.

-Тийм та асууж байсан, санаж байна...?

-Засгийн газрын гишүүдээс нэг хүн зөвлөх, туслахтайгаа төрийн нарийн бичгийн дарга, 11 хүний жагсаалт орж ирж байгаа юм. Энэ бол бидэнд барьсан нээлттэй судалгаагаар шүү дээ. Хамгийн их авлига, албан тушаалын хэрэгтэй энгийн хүмүүс аж ахуй нэгжийн албан тушаалтнууд гэж байгаа юм.Тэгэхээр нөгөө аж ахуй нэгж маань барьцаалагдсан байна. Цагдаагаас 22 хүн, аж ахуй нэгжээс 46 хүн байгаа. Барьцаалагдсан улс төрөөс салахгүй бол энэ бүхэн хэвээрээ л үргэлжилнэ. Гэтэл 350 тэрбум төгрөгийн хэрэгтэй хүмүүс өршөөгдөнө гэж Авлигатай тэмцэх газар мэдэгдэл хийсэн.

Энэ цагаас эхэлж улс төржилт бий болсон. Тэгтэл нөгөө 359 тэрбум нь 32 тэрбум 400-аад сая төгрөг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ улс төржилтийг зохиомлоор бий болгож, Өршөөлийн хуулийг гаргахгүй байх сонирхол хэнд байгаа юм бэ гэсэн асуулт үүсч байна. Хоёрдугаарт, би улайраад л эсэргүүцээд байгаа юм биш. Өршөөлийн хууль дээр хэсэгчлэн хориг тавиагүй.

Хоригоор жирийн иргэд хэрэгт хэрэг бүхэлд нь хориг тависан гэсэн үг. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэлтэй хүмүүс буюу торгуулийн ялтай энэ мэтчлэн хүмүүс. Мөн Захиргааны хууль тогтоомжийг зөрчсөн ийм хүмүүсийн хэрэг нь чөлөөлөгдөж байгаа. Өршөөлийн хууль бол авлигачдыг дэмждэг байж болохгүй. Үүний эсрэг тэмцдэг хууль. Нэг л удаа хэрэгждэг хууль. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулдаг байж болохгүй. Энэ өөрөө эрсдэлтэй зүйл.

-Өршөөлийн хуульд Намбарын Энхбаяр гэдэг хүн хамрагдаад байгаа шүү дээ?

-Энэ хүний асуудал бол иргэний асуудал. Яагаад гэвэл МАХН ын байртай холбоотой асуудлаар гомдол гаргаж өгсөн. Цагдаагийн байгууллага энэ гомдлыг авч үзээд манайд шийдэгдэх хэрэг биш. Иргэний журмаар шийдэгдэх учраас иргэний шүүхэд ханд гэсэн.

-Одоо байгаа МАХН-ын байрыг залилан хийгээд авчихсан гэсэн гомдлыг яриад байна уу?

-Тэр асуудал байхгүй. Яагаад гэвэл шинэ Эрүүгийн хуулиар давтан гэдэг асуудал байхгүй болсон. Шинэ эргүүгийн хуулиар ялын ангилал байхгүй болж байгаа. Хүн нэг л удаа ял эдлэнэ үү гэхээс дахиад л гарч ирээд ял эдэлдэг ийм байдал үгүй болж байна.

-Тийм болчихсон юм уу?

- Тийм. Хуулийн шинэчлэлт нь энэ. Шинэ Эрүүгийн хуулийн гол үзэл баримтлал энэ шүү дээ. Энэ өршөөлийн хууль хэрэв гарсан бол энэ намрын чуулганы хэлэлцэгдэх Эрүүгийн хуулийн бэлтгэл үе шатыг хангаж өгөх байсан.

-Нэг удаа хэрэг хийсэн, мөн хүүхэд, эмэгтэйчүүд, хөнгөн хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхөд асуудал байхгүй. Энэ нь дээр авлига албан тушаалтанд холбогдсон хэргийг өршөөх нь шударга ёсонд нийцэхгүй шүү дээ?

-Авлигын хэрэгтэй хүнийг өршөөж болохгүй гэж ямар ч хуульд байхгүй.

-Монголын хэрэгтнүүдийг өршөөгөөд байх юм бол манай улс авлигаас салахгүй юм биш үү?

-Авилгын хэргээр шалгагдаж байгаа 20 хүрэхгүй хүн байна. Тэнд ял эдэлж байгаа 20 хүрэхгүй хүн байна. Тэд нарыг гаргаснаар Монголын нийгэм авлигаас ангид байж чадахгүй шүү дээ. Өнөөдөр авлигын эсрэг жинхэнэ конвенци гэдэг юу вэ.

Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх тэр ажлаа хийх ёстой шүү дээ. Төр өнөөдөр уучлал, өршөөл үзүүлэх, эрх зүйн хүрээнд нэг удаа шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл үүнийг яагаад ингэж яриад байгаа юм. Үндсэн хуульд эрхэлж буй ажил, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаврлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг.

-Тэднийг өршөөх нь сөрөг үр дагавартай шүү дээ?

-За тэгвэл ингэж ярья. 100 хүрэхгүй хүн 32 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулжээ. Г этэл үүний гэм бурууг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Шүүх л хүнийг гэм буруутайг тогтооно. Тэрнээс өмнө гэм буруугүйн асуудпыг ярьж болохгүй. Ерөнхийлөгч ч ярьж болохгүй. Гэтэл үүнийг тогтоогоогүй байхад 32 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулсан гэдэг гэм буруут хэн тогтоогоод байгаа юм. Нэгдүгээрт, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна шүү дээ. Хоёрдугаарт, 100 хүрэхгүй хүн 32 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тэгвэл нэг компанийн нэг гадаад иргэн улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

-Та нөгөө Ерөнхийлөгчийн уучилсан гадаад хүнийг хэлж байна уу?

-Тийм. Өршөөлийн тухай хуульд хориг тавьмаар байгаа бол яагаад тодорхой заалт дээр нь тавиагүй юм бэ. Яагаад дунд нь яс хаяж байгаа юм. Хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгчид хадгалагдаж байгаа. Ерөнхийлөгч энэ хэрүүлийн алимыг шидсэнээрээ баатар болж хувирч байна.Үнэхээр мундаг.

-Зөв шүү дээ. Ерөнхийлөгч баатар болно,  яагаад гэвэл тэр үнэнийг хэлсэн шүү дээ?

-Үгүй ээ, тэр. хүн ард түмнээ талцуулсан. Тэгж болохгүй.

-Таны хэлснээр авлига албан тушаалтны хэргийг жирийн иргэн гэдэг үүднээс нь хандаж тэднийг өршөөж болно.  Гэхдээ энэ цаг үед биш шүү. Бид нарыг ингэж муу амьдруулж байгаа гол шалтгаан албан тушаалтны авлигын хэрэг. Тэрнээс манай улсад дайн байлдаан болоогүй?

-Тийм л дээ. Энэ нь авлигачдыг өөгшүүл байгаа юм биш.

-Эсвэл Та Н.Энхбаяр даргыг хамгаалаад байгаа юм уу?

-Ихэнх нь тэгж харж байгаа. Энэ нэвтрүүлэгт орсон шалтгаан нь юу юм бэ. Танайх цензур ярьдаг. Яахав. Арван хүн нь эсэргүүцэж бай ад таван хүн нь дэмжинэ. Ойлгоно шүү дээ. Тэр үүднээс л ярьж байна. Өршөөлийн хууль хүнд зориулагддагтүй юм. Хэсэг бүлэг фракцид ч зориулагдахгүй.

Ард түмнийг талцуулахгүйгээр хэн байхаас нь үл хамаараад гарч байх ёстой хууль. Тэгвэл одоо больё. Үнэхээр хориг тавих гээд улайраад байгаа юм бол “Н.Энхбаярыг  өршөөхгүй бусдын өршөөнө" гээд хэлчихээч 350 тэрбум яагаад 32 тэрбум болж байгаа юм. Яагаад хоёр хүн байснаа нэг хүн болж байгаа юм. Энэ дотроос үнэнийг шүүгээч. Үүнийг л гаргах хэрэгтэй. Гаргах эрх нь та нарт бий. Энэ үзэг гэдэг том зэвсгээ ашиглах хэрэгтэй.

-Бид ашиглахаараа “Чи ч тэрний захиалгаар дуугарч байгаа” гэсэн хардлагад өртдөг?

-Тэгвэл ялгаагүй л юм байна. Мөнхбаясгалан хэний захиалгаар асууж байгаа юм. Би хэн захиалгаар ярьж байгаа юм. Энэ бүгд хардлага. Хардах эрх нь нээлттэй. Гэхдээ бодитой байх хэрэгтэй.

-Тэгвэл Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулахгүй. Бусдыг нь өршөөчих л дөө гээд хэлчихэж болохгүй байгаа юм уу?

-Тийм. Ерөнхийлөгч тэгээд л хэлчих хэрэгтэй байхгүй юу. Худлаа, үнэн хүнээр үг дайлгаад л байх хэрэггүй. Байгууллага дээр очоод үг хэлээд байх хэрэгтүй. Энэ ард түмэн чинь үнэндээ ядарч байна. Тэр хүнтэй  Н.Энхбаяр гэдэг хүн уулзая гэсэн. Бүр цаг өгөөч гэж гуйсан. Гэтэл Ерөнхийлөгч уулзаагүй. Зугтдаг. Тэгсэн мөртлөө янз бүрийн хурал дээр очоод юм яриад яваад байдаг. Уг нь сайхан Монгол эрчүүд байна шүү дээ.

-Ноднин Ерөнхийлөгчтэй ярилцлага хийж байхад та авлигачийг яагаад уучилсан юм бэ гэж асуухад “Өөрөө уучлаач гэж хүссэн юм. Өргөдлөө өөрийн гараар бичсэн” гэж хариулсан. Гэтэл Н.Энхбаяр гуай Би хэзээ ч уучлалт гуйхгүй гэж байсан. Гэтэл үүний үнэн мөнийг би одоо хүртэл олоогүй л байна. Тэр үнэн үү?

-Үүнийг Н.Энхбаяраас асуу. Бас Ерөнхийлөгчөөс дахиад асуу. Би ингэж л хэлмээр байна. Танай нэвтрүүлэгт Ерөнхийлөгч орсныг би хувьдаа олзуурхаж хүлээж авсан. Тэр хүний мөн чанарыг ард түмэнд таниулсан. Тэр уурласан, чичирсэн, чинэрсэн тэр байдлыг нь гаргаж өгсөн.

-Та ер нь Ерөнхийлөгчид нэлээн муу юм аа даа?

- Ерөнхийлөгчид муудаа биш. Ерөнхийлөгч буруу юм хийж байвал би хэлэх хэрэгтэй. Бусад шиг долигонож болохгүй. Хэрэв тэгвэл өөрийнхөө мөн чанарыг алдана. Гэхдээ Ерөнхийлөгч хүчин мөхөсдөх цагт миний дэмжлэг магадгүй хэрэгтэй болохыг ч үгүйсгэх аргагүй.

-Тийм шүү?

-Би Ерөнхийлөгчид юу гэж хэлээд байна вэ гэхээр өөрийн хийж байгаа үйлдлээ эргэж хараачээ л гээд байгаа юм. Энэ боломжийг ашиглаад хэлэхгүй бол тэр болгон хэлэх боломж байхгүй. Би хоёр удаа Ерөнхийлөгчтэй уулзсан. Уулзах боломж ч байхгүй. Хүлээж авахгүй.

-Таны чуулган дээр Ерөнхийлөгчид хандан хэлсэн үг бий. Энэ бас Өршөөлийн хуультай холбоотой юу. Эндээс л таныг Ерөнхийлөгчид их дургүй юм байна гэж бодож байлаа?

-Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг. Гэтэл энэ хүн ард түмнийг талцуулаад байгаа учраас би дургүй. Дуртай үедээ Засгийн газрын шийдвэрт хуруугаа дүрдэг. Дургүй үед УИХ руугаа нулимчихдаг. Эсвэл улс эх орон, ард түмэндээ хайртай ганцхан хүн байгаа юм шиг. Төрийн тэргүүн ингэж аяглаж болохгүй.

-Таны УИХ-ын чуулган дээр “кэнди краш” тоглож байгаа зураг бий. Их шуугиан дэгдээсэн. Та одоо тоглож байгаа юу?

-Завгүй л байна. Манай охин суулгачихсан байсан. Түүнийг нь би чуулган дээр тоглосноороо буруудчихсан. Гэхдээ тэндээс намайг анаад, алдахыг хүлээгээд сууж байсан хүмүүсээс болгоомжлох сургамж авсан.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр хүүхэдтэй. Миний охин долоодугаар анги. Хүү маань Тээврийн дээд сургуулийн ашиглалтын инженерийн ангийг төгссөн. Сая 21 нас хүрээд цэргийн албанд явсан. Эрх хүнд даван туулах олон саад бэрхшээл бий. Амьдралын хатуу, борыг үзэг , хатуужиг гээд цэрэгт явуулсан. Бусадтай адил өвлүүлээд өгчих өв хөрөнгө, чадалтай юм биш. Амьдрах ухаанд сураг гэж бодсон.

-Таны нөхөр хаана юу хийдэг вэ?

-Манай нөхөр Чингэлтэй дүүргийн халамжийн хэлтэст гэр бүлийн асуудал хариуцаж ажилладаг.

-Та аавыгаа асардаг гэсэн үү?

-Аав маань өнгөрсөн жил бурхан болсон.

-Өө, уучлаарай. Эвгүй юм асуучихлаа... Миний буруу...

-Зүгээр, зүгээр. Хүний амьдралд байдаг эргэж буцдаг жам шүү дээ. Одоо ээжтэйгээ цуг амьдарч байна.

-Таны амьдралын философи юу юм бэ?

-Аливаа юмсыг маш их боддог. Ээж, аав маань маш сайхан сургаалиудыг хэлж өсгөсөн. Ардын зүйр цэцэн үг гэдэг бол тэр чигээрээ амьдралын философи. Хүн сайн санаатай, зөв байх ёстой. Сайныг дагавал сарны гэрэл ч гэдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тийм биз.

Тийм болохоор би өөртөө л зөв байвал боллоо гэж боддог. Бүх хүнд таалагдах ямар хэрэг байгаа юм. Нөгөө талаас би хүмүүсийг гайхаад байдаг юм. УИХ-ын гишүүн боллоо. Бөөн сенсааци, Засгийн газрын гишүүн боллоо, бөөн сенсааци. Үүнийг чинь тэгж гайхаад байх юу байгаа юм бэ. Энэ бүхэн цаг хугацаатай. Сайн үр таривал сайн үр л ургана шүү дээ. Энэ л зарчмыг барьж явах юмсан. Ээж аавыгаа амьд сэрүүн дээр нь баярлуулчих юмсан. Хүний л хүүхэд болсон юм хойно энэ тухай ч боддог.

-Баруунд буюу Шведэд хэвлэлийн эрх чөлөө өндөр хөгжсөн загвар орон. Тэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувийн мэйлийг сэтгүүлч нар нээж үзэх эрхгүй байдаг. Тэр хүмүүст хувийн нууц гэж байх ёсгүй гэж үздэг. Энэ бас их зүгээр санагддаг?

-Надад бас зүгээр л сонсогдож байна. Нууж хаагаад байх юм байхгүй хүмүүст энэ асуудалгүй. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчид, тэдгээрийн эзэдтэй холбоотой боловсролын асуудал бас байгаа. Бидэнд эрх нь бий гээд яриад л, бичээд л байдаг. Мөн цаад талдаа улс төргүй байх хэрэгтэй. Ийм үед дээрх эрх чөлөө боломжийн. Харин улс төрд орчихсон тохиолдолд энэ аюултай.

-Салбарын асуудал руу оръё. Орон сууцны зээл хүсэгчдэд урьдчилгаа 30 хувь байгааг болиулж 10 хувийг болгоно гэсэн хүлээлт байна. Үүнийг хэзээнээс эхлэх вэ?

-Яаманд хамгийн их ирж байгаа өргөдөл, гомдлын дийлэнх хувийг энэ 10 хувийн урьдчилгаа тухай асуудал эзэлж байна. Дээр хэлсэнчлэн ажлаа хүлээж аваад газар, хэлтсийн дарга нартайгаа уулзлаа. Мэргэжлийн холбоодтой ч уулзлаа. 10 хувийн асуудлаар мэдээлэл авлаа. Энэ талаар Засгийн газар дээр ч ярилцлаа. Саналаа ч солилцлоо. Тэгэхээр энэ 10 хувийн асуудлыг өмнөх сайд Цогтбаатар эхлүүлсэн.

Гэхдээ арай түүхий байх үед нь ярьчихсан юм болов уу даа гэж харж байгаа. Учир нь ганцхан манай яамтай холбоотой асуудал биш. Олон газар энд хамтарч ажиллана. Тухайлбал, 20 хувь хүртэлх баталгаагаа 2016 оныг дуустал Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газар гаргана. Оноос хойш арилжааны банкуудаар зээлийн баталгаагаа гаргах уу гэсэн асуудлууд хэлэлцэгдэж байгаа. Үүн дээр таван талт гэрээг хийнэ. Энэ гэрээний төсөл боловсруулагдаад явж байна.

Харин Засгийн газрын тогтоол гарчихсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс гэрээг байгуулах хэрэгтэй. Гэрээний дараа дагаж, мөрдөх журам гарна. Дагаж, мөрдөх журам гарсны дараа зээлээ хэлэлцэнэ. Яг одоо энэ бүхэн яригдаж байгаа учраас тодорхой хэлж болохгуй байна. Нөгөө талаас одоо арван хувиа төлөөд байранд орчихлоо гэж бодьё. Гэтэл үлдсэн 90 хувийг 30 жилийн хугацаанд хүүгийнх нь хамт эргүүлж төлнө. Тэгэхээр магадгүй энэ нь арван жилийн дараа иргэдэд өрийи дарамт болох бий гэсэн эрсдлийн тооцоог ч бас гаргах хэрэгтэй. Харин мииий зүгээс энэ салбарт байгаа хугацаандаа үүнийг явуулах бүхий л бололцоогоо дайчилж, ажиллана.

-Найман хувийн зээл 80 ам.метр квадратаас дотогш талбайтай байруудад хамаардаг. Цаашид энэ босгыг нэмэх үү?

-Одоогоор энэ зарчимаар явж байна. Бас л яригдаж байгаа асуудал.

-Барилгын салбарт авлига дагуулсан нэг асуудал байдаг юм байна. Энэ нь барилгын тусгай зөвшөөрөл юм байна. Тусгай зөвшөөрлийг 30-40 саяар, хамгийн багадаа 30 саяар зардаг юм байиа шүү дээ. Та үүнийг мэдэх үү?

-Ганц барилгын салбар дээр ч биш бусад  яамдуудын тухайд ч тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал үргэлж яригддаг.

-Ганцхан барилгын салбар дээр үүнийг авч ярьвал?

-Ажлаа хүлээж авснаас хойш би өнөөдөр 34 тусгай зөвшөөрөл дээр гарын үсэг зурлаа. Энэ нь сайд өргөн баригдаагүй хугацаанд цугласан материал байсан. Барилга хөгжлийн төв дээр тусгай зөвшөөрөл хүссэн материалыг авдаг. Дараа нь тэр материал яаманд хүргэгддэг. Яам үүнийг авч хэлэлцсэнээр гарын үсэг зурж тусгай зөвшөөрөл гарна. Энэ хооронд маапаантай зүйлс болдог учраас шалгуурыг нь сонирхлоо. Гэтэл энэ тусгай зөвшөөрлийн асуудлыг яам шийдэх ёсгүй.

Яам бодлого боловсруулах үүрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ тусгай зөвшөөрлийг цаашид мэргэжлийн холбоод руу иь өгөх хэрэгтэй гэсэн үг.Төр, хувийи хэвшлийн түншлэлийг сайжруулья. “Төрийн албыг мэргэжлийн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлнэ” гэсэн тунхаглалын шинжтэй заалтуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Цаашид барилга хот байгуулалт гэдэг барилгын асуудал, хотын төлөвлөлтийн асуудлыг шийддэг, бодлогын яам  байх үүрэгтэй гэсэн чигийг барьж ажиллана.

-Барилга хөгжлийн төв гэдэг нь агентлаг юм уу. Яг юу юм бэ?

-Төрийн өмчит үйлдвэрийн газар.

-Яг энд авлига хөгжиж байна гэдэг?

-Би нүдээрээ хараагүй болохоор үүнийг дүгнэх боломжгүй. Ярьдаг асуудал, сэдэв мөн үү мөн. Энэ байгууллагын зарим нэг ажлын чиг үүрэг манай яамны ажилтай давхцаж байдаг. Цаашид үүнийг ч гэсэн анхаарна.

-Тусгай зөвшөөрлийг яаж авдаг гом бэ гээд судалж байхад нэг зүйлийг бас олж мэдлээ. Барилгын инженерийн динломыг хэдэн хувь болгож хувилаад тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлддөг юм байна. Энэ асуудлыг яах вэ?

-Үүнд ч гэсэн анхаарал хандуулж байна. Удахгүй энэ талаар ярина. Ийм асуудлууд байгааг үгүйсгэхгүй. Үүнийг шийдвэрлэх л тэрэггэй. Хууль эрхзүйн орчинд ч гэсэн анхаарч юкиллана. Үүн дээр нийслэл нэг юм яриад л яам нь өөр юм яриад байж болохгүй хамтын ажиллагааны уялдаа, холбоо энд хэрэгтэй. Жижигхэн, жижигхэн юм ярихаасаа илүүтэй асуудлыг цогцоор нь шийдэх гарцыг эрэлхийлэх шаардлагатай.

-Гэхдээ энэ жижиг асуудал биш шүү дээ. Та бод доо. “Эко констракшн” гэж барилгын компани бий. Гэтэл энэ компанийн барьсаи байрууд хариугүй нурах нь. Гэтэл үүнээс энэ байранд амьдарч байгаа иргэд хохирдог. Байраа зарах гэхээр хүн авахгүй. Банк нь дээр очоод байраа барьцаалаад зээл авья гэхээр Экогийн байрыг барьцаанд явахгүй" гэдэг. Үүний цаана магадгүй барилга барих тусгай зөвшөөрлийг хаанаас олж авдаг юм бол гэсэн асуудал ургаж ч болох?

- Үүн дээр ч яамны зүгээс ч учир дутагдал мөн бий. Баригдаж байгаа барилга, чанарт баталгаа өгөх хяналтын байгууллага байхгүй байна. Барилга хөгжлийн төв дээр барилгын материалын дээжээс сорьц шинжилгээ авдаг хэлтэс л бий. 

Тэр нь барилгынхаа хийц, бүтээгдэхүүний чанар дээр ажиллаж байгаа боловч газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэйг тогтоох боломжгүй. Цаашлаад иргэд орон сууц худалдаж авахад нь “Манай барилга газар хөдлөлтийн тэдэн баллд тэсвэртэй” гэдгийг хүртэл санал болгох хэрэгтэй. Үзэмж сайн байвал яваад орчихдог. Гэтэл чанар нь хаанаа байгааг мэддэггүй энэ байдлыг болино. Нөгөө талаас би дээр хэлсэн энэ богино хугацаанд энэ салбарын асуудлыг жоохон ч гэсэн нимгэлэх юмсан гэж зорьж байгаа. Энэ хүрээнд ажиллана. Барилгын салбар хувийн хэвшлийн нуруун дээр явдаг учраас хувийн хэвшлийнхнийг дэмжинэ.

-Сонгууль хүртэл ажил хийх хэцүү л байх байх. Гэхдээ та энэ богино хугацаанд өмнөх сайдынхаа шоудсан урьдчилгаа 10 хувийг өгөөд байртай болох ажлыг л ажил хэрэг болгочихвол Монголын ард түмэнд том тус хүргэж байгаа гэсэн үг. Эцэслэж бүх юм шийдэгдээгүй байхад МАН-ын сайд шоудаад зарлачихсан байсан. Гэтэл иргэд энэ дунд яахаа мэдэхгүй болчихоод байна. Үүнийг та түлхээд заавал ажил хэрэг болгоорой...

-Одоо үүнийг бүтэхгүй болчихлоо гээд ярьвал Баянсэлэнгэ л гацаачихлаа гэж хэлнэ. Тэгэхээр болох бүхий л аргыг судалж ажиллана. Хамтарч ажиллах л энд маш чухал. Тэрнээс манай яам ч дангаараа энэ асуудлыг шийдэхгүй. Үүнд тооцоо судалгаа хэрэгтэй. Иргэд 10 хувиа төлөөд орлоо гэхэд хичнээн байр байна. Гэтэл борлуулалт хийж байсан байрууд арван хувийг сонсоод бүгд зогсчихсон байх жишээтэй. Энэ мэтчлэн хүндрэлтэй зүйл байгаа учраас эндээс гарах гарцыг нөхдийн хамт гаргана гэж бодож байна.

•Та 2012 онд Азийн нарламент дахь чуулган дээр хүний амь аварсан дуулиан болсон. Энэ талаараа яриач?

-За ёстой ядаргаа. Энэ талаар зөндөө ярьсан.

-Хүний амь аварсныг ярих юун муухай гэж? 

- Нөгөө талаасаа энэ шоу мэт харагдана, Чамаар би асуулгасан болно.Тухайн үед хүний амь аварсан уу, аварсан. Манай эмэгтэй гишүүд намайг шударга журамд тодорхойлсон уу, тодорхойлсон.

-Та тэгээд авсан уу?

-Аваагүй, аваагүй.

-Үүнээс үүдээд нэг асуулт асуумаар санагдлаа. Н.Энхбаяр гуай бол дандаа өөрийн тойрон хүрээлэгч нартаа чадуулсан хүн. Үүнийг Монголын ард түмэн харсан. Өөрийнх нь сайд болгосон, УИХ-ын гишүүн болгосон хүмүүс доромжлоод намаасаа хөөгөөд гаргасан. Н.Энхбаяр гуай одоо хүнд итгэдэг болов уу. Танд итгэдэг болов уу. Таныг бас хэзээ нэгэн цагт гишүүн Д.Арвин шиг яваад өгнө гэж боддог болов уу?

-Бид нарын хүнд үеийг хүмүүс их энгийнээр төсөөлдөг. Гудамжинд гарч хашгираад л УИХ-ын гишүүн болчихсон мэтээр. Тэгвэл түмэн олон мииь тэгээд хашгираад л гараад ирнэ шүү дээ. Тухайн үед ийм шийдвэр гаргах их хэцүү, Би өөрийихөө амьдралыг золиослож байсан. Өөрийнхөө гэр бүл, өндөр настай эцэг, эхийнхээ өмнө хүртэл хэлж чадахгүй хунд байдалд орж байсан. Өнөөдөр тууштай байх, үнэнч байх гэсэн ийм зан чанар ер нь байхгүй. Энэ бол энэ нийгэмд хамгийн их эрэлтгэй эан чанар болсон.

Ажилд ороход хүртэл хэр үнэнч бол, хэр тууштай бол, үүрэг даалгавар хэрхэн биелүүлдэг бол гэх зэрэг боловсрол гэхээсээ илүүтэй хариуцлага нэхдэг болсон. Хаана ч очсон ийм болсон. Гэтэл энэ нь шүүмжлэлийн гол бай болж болохгүй шүү дээ. Надад урваж, шарвах зүйл байхгүй. Тийм зүйл бодож явсангүй. Магадгүй хүмүүс Засгийн газрын гишүүн болгочихсон юм чинь урвана гэж юу байдаг юм гэж хардаг байх.

Миний үнэт зүйл, мөн чаиар мииий дотор байгаа. Цээжийг минь ярж хэн ч харж чадахгүй. Үүнийг цаг хугацаа харуулна. Яахав дээ Д.Арвин гишүүний хийсэн сонголт еөртөө л зөв. Би Д.Арвин гишүүнтэй гаиц хоёр үг нь дээр тар тур хийгээд явж л байсан, Хүнд мөнхийн дайсан гэж байдагтүй. Тиймээс хэнтэй ч эргээд уулзах нүүртэй л байх хэрэгтэй гэж бодож явдаг. Мөнхийн найз нөхөр ч гэж байхгүй.Тэгээд ч хүний амь нас ийм ахархан, богино байхад бие, биендээ муу санаад яах юм бэ. Тэгж өөрийнхөө энергийг эвдэж, хугалаад хэрэггүй

-Төр түшилцэж байгаа эмэгтэй ямархуу байх ёстой юм бэ?

-Мэдэхгүй. Хүмүүст таалагдах гээд явбал би хачин их өөрчлөгдөх байх. Өөрийнхөө бодлоор хариулахад хэлсэн үг, хийсэн үйл нь таардаг байх хэрэггэй. Хариуцлагатай байх хэрэггэй. Зурагтаар хэлсэн үгийг нь дахиад тавихад түүндээ ороогдож болохгүй. Өнөөдөр хэлсэн үгээ маргааш мартаж болохгүй л гэсэн үг. Маиайхан улстөрч эмэггэй хүний үс нь тийм байх ёстой. Тэгж суух ёстой гээд янз бүрээр ярьдаг, Нөгөө талаас улстөрч олон эмэгтэйчүүдтэй уулзаад, танилцаад, найзлаад явж байна.

Заримтай нь хамтарч ажиллаж байна. Эндээс надад Монгол эмэгтэйчүүд агуу гэсэн бодол төрдөг. Энэ хүчирхэг эмэгтэйчүүдийг сулруулдаг зүйл эрэгтэйчүүдийн хов. Өөрсдөө маш их ярьдаг мөртлөө эмэгтэйчүүдийг ярьсан гэж хэлдэг. Эмэгтэйчүүдээс долоон дор хов ярьдаг. Манайд сайхан улстөрч эмэгтэйчүүд байна. Нэг өдөр манай улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ парламентад нам харгалзахгүй 11 эмэгтэй чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа гэж боддог. Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэггэй. Тэгээд ч цаг үе сайхан болно биз дээ. Дандаа юмыг хараар будаад яах вэ дээ.

-Нэг хэсэг таныг гэр хороололд амьдардаг гээд баахан зургийг чинь тавиад шуугисан?

-Гэр хороололд амьдардаг нь миний алдаа юм уу. Хүн эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй. Гэрх хороололд амьдардаг байлаа гээд намайг ялгаварлаж болохгүй. Энэ бол доромжлол. Хүний ёсонд байж болохгүй. Нийт хүн амын дийлэнх хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэнд амьдрахаар юу нь болохгүй гэж. Ядуу хүмүүс энд амьдардаг гэсэн үг биш.

-Гэр хороолоолд амьдардаг анхны сайд болчихов уу, та?

-Тэгсэн.

-Энэ нь сүүлийн 25 жил бид яаж эвдэрсний шинж байхгүй юу. Заавал Зайсанд амьдардаг хүмүүс УИХ-ын гишүүн, сайд болдог гэсэн этгээд бодолд бид дасчихаж... Энэ бол сэтгэлгээний гажиг юм шүү дээ?

-Зайсанд амьдардаг хүмүүсийн хувьд ярих юм бол бохир дээрээ гишгээд л тансаг хаусдаа орж байгаа. Тэнд дэд бүтэц, хэсэгчилсэн төлөвлөгөө байхгүй. Тэгэхэд гэр хорооллынхон харьцангүй гайгүй. Арай ч бохир дээрээ гишгэдэггүй. Бид өөрсдийгөө танихаа байтал өөрчлөгдөж болохгүй. Цагаан сараар бид хамгийн түрүүнд хаашаа явдаг билээ.

-Оюун санаа нь эвдэрсний шинж юм болов уу?

-Сүүлийн жилүүдэд олон юм өөрчлөгдөж байна. "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана" гэдэг. Энэ болгонд би ач холбогдол өгдөггүй.

-Замын хүзүү урт. Дахиад уулзах байх. Бид хоёрийн ярилцлага үүгээр өндөрлөж байна. Өндөрлөхөөсөө өмнө Ц.Нямдорж гишүүний хэлсэн нэг үгээр төгсгөдөг юм билүү гэж бодлоо. Тэрбээр “Баянсэлэнгэ гишүүн манай парламентад байгаа зарим нэг гишүүдээс чадавхижиж байна. Хэлж байгаа үг нь жинтэй болж цэгцэрсэн. Даанч Н.Энхбаярын халаасанд байгаа болохоос гэж” гэсэн?

-Үнэнээ хэлж байна гэдэг сайхан. Хэлж ч чадахгүй хүмүүс зөндөө байгаа.

-Үүгээрээ хүмүүс таныг бас үнэлдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Таны цаашдын ажилд амжилт хүсье.