Ж.Сүхбаатар МАХН-ын генсек болох уу
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.09.09

Ж.Сүхбаатар МАХН-ын генсек болох уу

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАХН руу урвах тухай бор шувуу аль эртнээс нисэх болсон.

Үүнийг хэн нэгэн батлаагүй ч тэрбээр өнгөрсөн сард Солонгос улсад очиж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан нь нэг талаар олны хэл амыг батлаад буй мэт. Үнэндээ ч МАН-д “ гомдсон” гишүүд нь төрөлх нам МАХН руугаа урвах цуваа үргэлжилсээр байгаа гэхэд болно. Үүний нэг Ж.Сүхбаатар болохыг үгүйсгэхгүй.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзахдаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох тохиргоог хийсэн гэх. Түүний хувьд 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдсаныхаа дараа “ Т.Бадамжунай гэгч авлигын загалмайлсан эцэг байсан цагт МАН-ын өөдлөхгүй” гэж бичиж байсан удаатай. Энэ нь ч түүнийг намдаа “гомдсон” гэдгийг батлах мэт. Үнэхээр ирэх 2016 оны сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхий гишүүд МАХН руу урвабал Н.Энхбаярын намын нэр хүнд өсөх нь мэдээж.