шийдвэрээр Онцгой байдлын Ерөнхий газар
2015.09.08
ОБЕГ-ын аврагчид түймэр унтраахаар хойд хөршийг зорилоо
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын Ерөнхий газрын аврах тусгай анги, авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 хүний бүрэлдэхүүнтэй аврагчид хойд хөршид гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцохоор өчигдөр ОХУ-ыг зорьлоо.
Учир нь, Буриадад олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр гарсан аж. Түймрээс үүдэж байгаль экологийн болон эд материалийн хохирол гарч хүнд нөхцөл байдал үүссэн байгаа юм. Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд олон удаа хүнд нөхцөлд ажилласан дадлага, туршлагатай бие бүрэлдэхүүн явж байгаа аж.