2015.09.08
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан пүрэв гарагт болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагт Хангарди ордны 14 давхарт болно.
Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.