ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.08.24

Их дээд сургуулиудын төлбөрөө нэмсэн асуудалд шалгалт хийж байна

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

Танай байгууллагаас Дулааны цахилгаан сүлжээ, цахилгаан түгээх станцууд болон харьяалагдах байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу ?

Ус, дулаан цахилгаан түгээх байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтын дүнд цахилгаан, дулаанд тодорхой зөрчлүүд илэрлээ. Орон сууцны болон гэр хорооллын айл өрхүүдийн өргөдөл гомдлыг хүлээж авсан. Ялангуяа гэр хорооллын айл өрхийн хувьд газрын гэрчилгээгүй бол цахилгаан борлуулах гэрээ хийдэггүй гэсэн гомдол байгаа. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Гэрээ байгуулаагүйгээс нэг тоолуурт хэд хэдэн айлыг холбож өндөр төлбөр төлөх асуудал үүссэн. Эдгээрийг таслан зогсоож хуулийн дагуу явуулах талаар албан шаардлага хүргүүлсэн.

Танай байгууллагаас өөр ямар асуудалд хяналт шалгалт хийж байна вэ ?

Тодорхой хүнсний нэр бүхий бүтээгдэхүүнүүдийн гарал үүслийн асуудал дээр хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Мөн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн асуудалд шалгалт хийж байгаа. Ойрын хугацаанд дүнгээ гаргана.

Их дээд сургуулиуд жил болгон шалтгаангүйгээр үнээ нэмдэг. Үнээ нэмснээр багш нарын цалин нэмэгддэг үү ?

                   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

/ эх сурвалж KMG tv /