Иргэдээс илүү мөнгө “саадаг” зөрчил ирэх сараас үгүй болно
ШӨХГГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.08.18

Иргэдээс илүү мөнгө “саадаг” зөрчил ирэх сараас үгүй болно

ШӨХТГ-аас шалгалтаар нэр бүхий компаниуд хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогджээ.

Шалгалтаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хэрэглэгчдийн хохироож байсан ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны    тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй байдаг.

Гэтэл “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй,зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг хэрэглэгчдийн хэрэглэсэн       цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүд байна. Түүнчлэн газрын' өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалздаг. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний, төлбөр 150 квт- аас илүү гарч энэ хэрээрээ өндөр тарифаар төлбөр төлж, хэрэглэгчид хохирох нөхцөл байдал ихээр гардаг байна. Энэ талаар тус компанийн зүгээс төлбөрийн тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа аж.

Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширсанаас болж хэрэглэгчид аж ахуй нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж хохирох тохиолдол гарч байгаа зэрэг ноцтой олон зөрчил илэрчээ. Тиймээс ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийг үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ирэх есдүгээр сарын 01-ний өдриин дотор хариу ирүүлэхииг “УБЦТС” ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна.

Уг шалгалтын үеэр ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь мөн тогтоогдсон байна. Тодруулбал, хувийн орон сууц апшглалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК /УБДС/-тай "Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах" гэрээ хийсэн ч, гэрээнийхээ зарим заалтуудыг зөрчин ашиглалтын зардлыг оршин суугчидтай харилцан тохиролцож, гаргалгүйгээр авдаг байжээ.

Тухайлбал, 'Тэлмүүн орд” узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800" төгрөг, “Богд асар" ус' дамжуулах төвийн зардат нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” насос тог нэрээр 2475-11000 төгрөг “Батбуян дулаан” 11 мянган төгрөг, "Тунамал өргөө” ХХК 2600 төгрөг сар бүр илүү авч байжээ. Мөн “Тунамал өргөө" компани орон сууцны халаалт доголдолтой үед иргэдээс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байсан зөрчил илэрсэн байна. Мөн айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг холбогдох журмаараа орон сууцны талбайн хэмжилтийг барилга зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд хэмжиж тодорхойлох ёстой байдаг аж.

Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд өөрсдөө хэмжилт хийж, тухайн байрны эзнээр тогтоосон талбайн хэмжээгээ хүлээн  зөвшөөрүүлж, баталгаажуулалгүй дулааны төлбөрийг авч байсан зөрчил гарчээ. Энэ мэтчилэн иргэдийн эрх ашгийг удаа дараа зөрчсөн дээрх үйлдтүүдээ ирэх есдүгээр сар гэхэд арилгаж. нргэдийг хохиролгүй болгохыг шаардсан албан бичгийг  ШӨХТГ-аас Компаниудад хүргүүлж эхэлжээ.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол ШӨХГГ-аас шүүхэд хандахаа мэдэгдлээ. ШӨХГГ-ын дарга Т.Аюурсайхан “Батбуян дулаан" ХХК “ ЦТП нэрээр 11 мянган төгрөг авсан. Баянгол, Баянзүрх дүүргийн олон хэрэглэгчээс авч байсныг тогтоож ирэх есдүгээр сарын 1 гэхэд хууль бус үйлдлээ зогсоох, иргэдийн хохирлыг барагдуулах улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Компанийн зүгээс өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг хэллээ.