Шударгаар татвар төлөгчдийг хохироохгүй
“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцлоо.
УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар үр дүнтэй шийдвэрүүдийг гаргасан бэ ?
Намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлана гэж хэлсэн. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудлыг хэлэлцэж мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиудыг авч хэлэлцсэн.
Өршөөлийн хуулийг хэрхэн хүлээж авч байна вэ ?
Энэ хуулийг анх УИХ-ын нэр бүхий 25 гишүүн санаачилсан. Өнөөдрийн батлагдсан хуулиас концвецийн хувьд өөр. Засгийн газраас оруулж ирсэн. Ингэхдээ өмнөх уламжлал дээр суурилсан, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулсан хуулийн төслийг оруулсан. Ажлын хэсэг гарган ажиллаад эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай уялдууллаа.
Шударгаар татвар төлөгчид энэ хуулиас болоод хохирч байна гэсэн яриа их гарсан. Үүнийг хэрхэн зохицуулахаар ажлын хэсэгт ярилцаж байсан бэ ?
Татвараа байнга төлж байсан ААН, иргэний хувьд төрөөс буцан дэмжлэг үзүүлэх тал дээр тодорхой арга механизмыг нь суулгаж өгсөн. Тэдгээр хүмүүсийг хохирооно гэсэн асуудал байхгүй.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү