
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.08.03
С.Бямбацогт “ ОНЖАВ”-уудтайгаа тэмцээнд оролцжээ
УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны үеэр гишүүд өөр өөрсдийн нутгаар аялж амарч яваа билээ.
Энэ дагуу УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж, амарсан бөгөөд энэ үеэрээ тэмцээн уралдаанд ч оролцжээ. Тэрбээр Ховд аймагт болж байгаа ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд цэргийн сургуулийн “онжав”- уудтайгаа хамт нэг баг болж тоглосон байна. Энэ тухайгаа тэрбээр “Ховд аймагт болж байгаа ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн. 1992 оны Цэргийн сургуулийн онжавууд” хэмээн жиргэжээ.