Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаална
Монголчуудын ирээдүй, “саалийн ганц үнээ”, бүтээн байгуулалтын уурхай гэхчлэн нэрлэж ирсэн Эрдэнэтэд өнөөдөр өчнөөн зовлон байна.
Хот гэж хошгируулж, хот болчихсон ч юм шиг зарим нь хөөрч байснаас биш анхнаасаа аймгийн статустай явж ирсэн. Өнөөдөр хот болгомоор байна гэсэн санал байсхийгээд гардаг.
Г этэл хот хаяа тэлэх тухайд төлөвлөлт муутай, газар нутаг нь жижиг учраас иргэдийн олонх нь 0.7 га газраа авч чадаагүй. Тиймээс ялангуяа залуус өөрийн боломжоор амьдрах сууцаа шийдэх сонголтгүй, орчин үеийн хотхонуудад захиалга өгөх гэхээр мөнгө нь хүрэлцдэггүй, зээл олддоггүй гээд бэрхшээл их. Хүн амын олонх нь ажилгүй, орлого багатай, амьдрал хүнд байна гэцгээж байна.
Тэр дотор Эрдэнэтийг босголцсон анхдагчид, тухайн үеийн илгээлтийн эзэд үйлдвэр маань биднийг харж үздэггүй, залуу халуун наснаас эхлэн мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болтлоо бүтээн байгуулалтын төлөө зүтгэж зүтгэчихээд эцэст нь тэтгэвэр, тэтгэмжээ ч зөв тоггоолгож чадсангүй хэмээн гомдоллож сууна.
Гэтэл Эрдэнэт 40 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэнэ хэмээн хөл болж, үйлдвэр нь 150 тэрбум төгрөгийн өргөтгөл барина хэмээн ярьж байгаа. Улсыг 'Тэжээдэг энэ том үйлдвэрийн хаяаг бараадсан, эрдэнэтчүүд амьдрал хүнд байна гэцгээж байхад бусад нь яах билээ. Энэ олон бэрхшээл, зовлонгоо тэд орон нутгийн удирдлагууддаа дуулгаж, МЧАХ, МҮЭ болон төрийн, төрийн бус олон байгууллагад хандсан ч нэг ч нааштай хариу ирүүлээгүй байна.
Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 1000 гаруй хүний гарын үсэг бүхий гомдлоо хаягласнаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэтэд ажиллаж, иргэдийг сонсов. Орхон аймгийнхан эрхэм гишүүнийг зорьж ирсэнд талархал илэрхийлж, Өргөдлийн байнгын хороо буюу иргэдийн нэрлэснээр “Ардтүмний байнгын хороо” —нд зовлонгоо тоочлоо.
ЭРДЭНЭТИЙН АНХДАГЧИД ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ХҮСЭЛТЭЙ
Эрдэнэтийг босголцсон анхдагчид буюу тэр үеийн илгээлтийн эзэд өнөөдөр өвөө, эмээ болжээ. Анх олуулаа бужигнаж байсан бол одоо насны эрхээр цөөрч. 1972 онд илгээлт, томилолт өвөртлөн очиж,амьдрал зохион суурьшнаас хойш өнөө хүрч байгаа тэдний дотор Эрдэнэт үйлдвэрийн инженерээс өгсүүлээд, ажилчдын хувцсыг оёдог нийтийн ахуй үйлчилгээнийхэн, эмч, багш,‘жолооч, эдийн засагч, холбооны ажилтан гээд төрөл бүрийн мэргэжилтнүүд бий. Зарим нь мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болж залуугаараа группт орсон бол тэтгэврийн нас хүрэхэд тэтгэмжийг нь багаар тогтоосонд гомдолтой явна.
Ялангуяа энэ онд ахмадуудын тэтгэвэр, группийг тогтохдоо хэт багаар бодсон гэв. Улс ядуурлаа, эдийн засаг хямарлаа гээд өвчинтэй, зовлонтой ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг багасгаж эдийн засгаа аврах гарц хайж байгаа бол харалган бодлого болохыг ч хатуухан шүүмжилж байна. Өнөөдөр ГОК-т гурван жил ажилласан нь ч, 30 жил ажилласан нь ч ахмадууд гээд үйлдвэрээсээ дэмжлэг, нэг удаагийн буцалтгүй тусламж гэхчлэн авч байгаа бол анхдагчдад наалдах юм байхгүй байгаад мөн сэтгэл дундуур байна. Ингээд анхдагч-илгээлтийн эзэд нэгдэж гишүүдд^э үйлчлэх, эрх ашгийг нь хамгаалах “Эрдэнэтийн овоо-илгээлтийн анхдагч эзэд” ТББ-ыг 1115 хүний гишүүнчлэлтэйгээр байгуулжээ.
Тэд хэлэхдээ Тавантолгойн 1072 хувьЦаа, иргэдийн эрх ашгийг хамгаалъя гэсэн_ хөдөлгөөн өрнөж байгаа шиг бидэнд ч бас ярих юм бий. Анх ягаан, цэнхэр тасалбар гарч байхад илгээлтийн эзэд бид түүнийгээ үйлдвэртээ л өгсөн. Гэтэл биднийг харж үзэхгүй юм. Хувьцаа эзэмшигч бидний эрх ашгийг хамгаалах хууль хэрэгтэй. Бидний өмнөөс хууль санаачилж, анхдагчдын эрх ашгийг хамгаалж өгөөч” гэсэн хүсэлт тавьж байсан юм.
Харин О.Баасанхүү гишүүн тэдний эрх ашгийг хамгаалж дуугарна гэдгээ амлав. Эрдэнэтэд байгаа бас нэг зовлон нь ахмадын ТББ л гэхэд 100 ямаанд жаран ухна гэгчээр замбарааг алдсан. Улстөржилт хэрээс хэтэрсэн. Зарим тохиолдолд ТББын эсрэг ТББ гээчийг байгуулж байна. Тиймээс хууль ёсных, хууль зөрчигчдийнх гэж ялгаж салгах цаг болсон гэдгийг Эрдэнэтийн анхдагчдыг төлөөлж “Эрдэнэийн овоо илгээлтийн анхдагч эзэд” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтуяа хэлж байлаа.
ШИЛЭН ДАНС ХУДАЛ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ БҮРХЭГ ГЭВ
Эрдэнэтийн хүнс барааны захаар ороход хөөрхийлөлтэй дүр зураг угтав. Мах, мах бүтээгдэхүүн, цагаан идээ борлуулдаг захын гадна явган хүний зам таглан гар дээрээс худалд эрхлэгчид эгнэн суусан харагдана. Байгаа юмаа зах бараадан борлуулж, амьжиргаагаа авч явахаар ирсэн гэнэ.
Uэтэл гар дээрээс худалдаа хийх хориотой. Цагаан идээ, хүнсний ногоо хямд үнээр зарж байгаа гар дээрээс худалдаа эрхлэгчдээс болж, зах дотор сарын 270-310 мянган төгрөгөөр лангуу түрээслэн ҮЙЛЧилгээ эрхэлж буй ЖИЖИг дунд бизнес эрхлэгчдийн орлого буурч, түрээсээ төлж дийлэхгүй болсон гэнэ. Энэ байдлаар орон нутгийн удирдлага мэргэжлийн хяналт байгууллагад уламжилсан ч анхаарч, тоож байгаа юм алга гэв.
Үүнээс үүдэн иргэд хооронд үл ойлголцол, талцал бужигнаан, зарим тохиолдолд зодоон цохионд хүрч байгааг иргэд ярилаа. Иргэдийн худалдан авах чадвар доройтсон, наймаачдын бараа гүйхгүй, банкнаас эргэлдүүлэхээр авсан 'Зээлийнхээ хүүг төлж дийлэхгүйд хүрсэн гээд зовлон бүр ч их. Бараагаа зарах биш сахиж суудаг болсон хэмээн тэд хэлж байна. Эрдэнэтчүүд ийм байдалтай амьдарч байхад Эрдэнэт үйлдвэр вант улс болж, цөөхөн хүн хөлжиж байгаад бухимдаж байгаагаа хэлэх хүн ч цөөнгүй.
Учир нь үйлдвэр үе үе төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэрийг нь хаанаас ирсэн хэн нь мэдэгдэхгүй нэгэн гардан зохион байгуулж баахан мөнгө хийж, таргалж аваад алга болдог, иргэдэд юу ч наалддаггүй. Шилэн данс гэж гоё нэртэй юм ярьдаг ч, тэрэн дээр гурван сая төгрөг тавиад 30 саяыг аваад алга болж байдаг ч юм бил үү.
Бид тэр болгоныг хянаж суух биш хэмээн бухимдаж байна, эрдэнэтчүүд. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Эрдэнэтэд хүүхдийн парк барина гээд 40 сая төгрөгөөр хашаа хатгаж, гэтэл түүнийгээ буулгаж хаяад дахиад хашаа барьсан, хэчнээн мөнгө хаашаа урссаныг шалгах ёстой хэмээн шүүмжиллээ. Бас нэг асуудал нь Эрдэнэт хаяа тэлэх газаргүй, Иргэд 07 га газраа баталгаажуулах байтугай, авах газар алга. Булган аймгийн, эсвэл Дархан-Уул аймгийн иргэн болж, тийшээ шилжиж байж газар олж авахаас өөр боломжгүй байгаа нь бидний эрхийг зөрчиж байна гэв.
Сургуулиудын компьютерийг шинэчилээсэй
О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд ажиллахдаа Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн мэдээлэлзүйн кабинеттэйтанилцав. Тус сургууль мэдээлэлзүй, компьютер сургалтын хоёр ч танхимтай. Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн тус танхимын компьютерууд хуучирч, 50 хувь нь ашиглагдахгүй болсон байна. Гэтэл багш нарынхаа боловсролыг дээшлүүлэх, нэг хүүхэд-нэг компьютер гэсэн зарчмаар сургалт явуулах, цаашлаад энэ чиглэлд иргэдийн мэдлэг боловсролыг, дээшлүүлэхийг зорьж байгаа ч тийм боломж хомс байгааг сургуулийн захирал хэллээ.
Хөгжингүй улс орнууд дунд сургуулийн компьютерийг дөрвөн жилд нэг удаа сольдог бол манайд тийм биш. Гэтэл түүнээс үүдэн нийгмийн гаралтай, олон хүнийг хамарсан халдварт өвчин гарахаас өгсүүлээд сөрөг тал их байдаг байна. О.Баасанхүү гишүүн энэ байдалтай танилцаад нэг шинэ компьютер авах эрхийн бичгийг тус сургуулийн захиралд гардууллаа.
“ЦАХИМ ЗАСАГЛАЛ” СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА
Амралтын өдөр таарсан хэдий ч Орхон аймгийн багийн Засаг дарга нар О.Баасанхүү гишүүнтэй уулзаж, дөрвөн асуудлаар санал солилцсон юм. Эрхэм гишүүн багийн Засаг дарга нарыг намын харъяаллаас гаргая, Төрийн албаны тухай хуулмар ийм боломжтой, тухайлбал төрийн
захиргааны албаны тушаалтан болгосноор ийм гарц нээлттэй. Энэ техиолдолд, тодорхой хэмжээнд санхүүгийн эрх өгч, хариуцлагын тогтолцоог сайжруулна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтийн хүн амын өмнө тулгамдаад байгаа иргэл 07 га газраа баталгаажуулж авахад ямар бэрхшээл, хүндрэл байгааг багийн дарга нараас сонсов.
Эцэст нь цахим засаглалыг нэвтрүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд тухайлбал, Өргөдлийн байнгын хорооноос санаачлан шийдэж буй асуудлууд, гаргасан шийдвэрүүд, хуулийн төслүүдээр иргэдийн гар утсанд мэдээлэл очих боломжтой болох бөгөөд гар утасны програм татаж авснаар ийм бололцоог хангах талаар мэдээлэл солилцлоо.