Хаана байна тэр "Ардчилал"
2015.06.16

Хаана байна тэр "Ардчилал"

"Ардчилал гэдэг нь нэгийнхээ төлөө зүрх сэтгэлтэй амьдрахыг хэлнэ. Энэ бол ардчиллыг хамгийн оновчтой тодорхойлсон ойлголт” хэмээн Ж.Батсуурь гишүүн замдаа хуучилсан. Ардчилал гэж яг юу юм бэ гэдэгт хариулт өгдөг маш олон тодорхойлолт байдгаас дээр дурдсан нь хамгийн оновчтой нь гэж тэрбээр үздэг юм билээ.  Үнэхээр ч аливаад чин сэтгэл, зүрхээ гаргахгүй бол үр дүн гэж юусан байх билээ. Түүнийг ийнхүү ярьснаас хойш “Өнөөх хамгийн оносон тодорхойлолтын маань үнэ цэнэ хаана байна вэ” гэх хариулт нь тодорхойгүй асуулт замын турш толгойд эргэлдсээр их хотын чимээтэй уусан одов. Ургах нартай уралдан арын сайхан хангай нутгийн зүг хүлгийн жолоо залсан манай багийнхан их үдийн алдад тус аймгийн Булган суманд хүрэв.

Улс төрийн ууган хүчин МАН-аас “Бид хамтдаа” аяныг эхлүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан баг энэхүү аяныг өртөөлүүлэн Архангай аймгийн Булган, Цэнхэр сумдад ажиллахаар яваа нь энэ. Их хотынхноос ялгаатай нь хөдөө нутгийнхан зочломтгой улс. Хангайнхан ч бас энэ жишгээ мартсангүй, аймгийн намын хорооны дарга Ц.Мөнхнасан нөхдийн хамт биднийг 50-иад километрийн өмнөөс тосон авч, хоёр суманд хамтран ажилласан юм. Хэдийгээр зуны^ эхэн сар гарч, наадам хаяанд ирсэн ч гүү барьсан айл харагдсангүй, хангай нутгийн онцлогийг илтгэх саваг ихт сарлаг л хаа сайгүй бэлчээрлэх. Биднийг Булган сумын соёлын төвд ирэхэд цөөн хэдэн хүн цугласан байлаа.

Албан ёсны уулзалтыг 14.00 цагт товлосон ч УИХ-ын гишүүн ирэх сургаар нутгийн иргэд ийнхүү цагаасаа эрт цуглачихаад байгаа нь энэ. Булган сумынхны амьжиргааны гол хэрэгсэл нь хөрөө раам. Хангайнхан модоо бэлтгэж, амьжиргаандаа    хэрэглэх нь элбэг. Булган сумынхан ч мөн энэ жишгээр л амьдралаа залгуулдаг. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ- аас баталсан хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн талаар сумын иргэдэд    товч мэдээлэл өгснөөр албан ёсны уулзалт эхэлсэн юм.

Түүнчлэн МАН-ын бүлгээс Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, Хамтын тэтгэврийн хууль, Тэтгэврийн зээлийг хүүг бууруулах бодлого зэргийг УИХ- аар батлуулахаар ажиллаж байгааг тэрбээр онцолсон. Үүний дараагаар иргэдийн сэтгэгдлийг сонсч, асуултад нь хариулт өгсөн юм. Булган сумын иргэдийн зүгээс сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ирэх оны сонгуулийг ямар системээр явуулахаа яаравчлан батлах хэрэгтэйг сануулж байлаа. Үүнтэй холбоотойгоор хар хайрцгаар санал тоолдог байдлыг болиулах хэрэгтэйг ч хэлэх хүн байв.

Үүнээс болж маш их будилаан гардаг бөгөөд цаг зав гарзаддагийг өмнөх сонгуулиар бид хангалттай харсан гэдгийг ч сануулж байлаа. Харин иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнд уламжилж байсан бас нэг зүйл нь жагсаалтаар гишүүн болдог байдлыг болиулах хэрэгтэйг тухайлан захиж байлаа. Өөрөөр хэлбэл, жагсаалтын гэх тодотголтой, иргэдийг төлөөлдөггүй, хэн нэгний өмнө хулээх хариуцлагагүй нөхөр гишүүн болж байгаа нь утгагүй учраас дараагийн сонгуульд жагсаалтаар гишүүн болдог байдлыг болиулах иргэдийн саналыг УИХ дээр уламжилж өгөхийг хүссэн.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс санаачилсан Ард нийтээсээ санал асуух тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлж, сонгуулийн хуульд тусгаж өгөхийг хүсэх иргэн ч цөөнгүй байсныг^нд хэлэх нь зүйтэй болов уу. Иргэд энэ мэтээр уулзалтын үеэр сонгуулийн систем. намын жагсаалт гэх мэт албан ажлын талаар түлхүү ярьж байснаас гадна орон нутагт тэр дундаа нэг жижигхэн суманд улстөржилт газар авсныг толгой сэгсрэн ярих хүн олонтаа таарав.

Ужгирсан улстөржилт орон нутагт газар авчээ

Булган, Цэнхэр сумын уулзалтад хүрэлцэн ирэгсдийн дийлэнх нь ахмадууд байлаа. Бас болоогүй, хуралд ирсэн өвөө, эмээ нар ач нар нь бололтой жаахан хүүхдүүд тэвэрсээр ирэх нь элбэг. Тэд улс орныхоо хойч ирээдүйг бодсондоо ч тэр үү, унаган нутгаа орхих хүсэлгүйдээ ч тэр үү залуусаа төв суурин бараадуулчихаад нутгаа сахиж сууна. Тэдний зарим нь “Их нас наслахын хэрэг алга” хэмээн толгойн сэгсэрч суух нь юутай гунигтай.

Өвгөд, хөгшид ийнхүү шогшрохын учир нь хөдөө, орон нутагт улстөржилт газар авсан явдал. Тэр бүү хэл, иддэг хоолоо, уудаг усаа "Энэ, тэр намынх" гээд ялгачихаж. Энд өрдөө ганцхан жишээ татахад, нутагтаа гайхагддаг уран дархан сийлбэрч "Сүүлийн сар захиалга авсангүй, жижиг үйлдвэрлэл маань үүдээ барихад хүрээд байна" гэсээр биднийг угтсан нь өнөөх л улстөржилтийн балаг.

Сарын өмнө нэг айлаас захиалга авч ажил хийснээс хойш захиалга орж ирээгүй гэнэ. Гэтэл өнөөх захиалга өгсөн айл Ардын намыг дэмждэг байж таарч. Ингээд л внөөх сийлбэрч "Ардын намын хүн" гэдэг тодотголтой болсноор ажлын захиалга нь тасалдчихаж. Сонсоход итгэмээргүй ч хөдөөх сумын буйдхан тосгондч энэ мэт улстөржилт хүрээгээ тэлсээр байгаа нь иргэдийн ярианаас олонтаа дуулдах. Тэр бүү хэл, хонь гаргасан айлд буугаад мордсон хүмүүсийн тал нь гэрт орчихоод тал нь ороогүй машиндаа үлдэж байна гэнэ. “Юу болов.

Бүгдээрээ орж ирж шинэ хонины шөл уу“ гэхэд “Ардын намын хоолыг идэхгүй" гээд айлын гадаа зогсч байна гэнэ. Хүнд итгэл үнэмшил гэж байлгүй л яахав. Гэхдээ хүнээ байтлаа, монгол ёсоо уландаа гишгэтлээ улстөржинө гэж юу байх билээ. АН-ын дарга нар цугларчихаад “Ардчилал хөгжөөд 25 жил боллоо" хэмээн алга хавсарч суусан цаг саяхан. Гэтэл өнөөх ардчилал нь хаана нуугдчихаад байгаа нь энэ вэ. Хүн хүнийхээ төлөө зүрх сэтгэлтэй амьдрахыг ардчилал гэдэггүйсэн билүү гэх асуулт замын турш толгойд эргэлдэн явсан нь ийм учиртай, Хэт их туйлшрал, намын талцал хуваагдал' эцэстээ ийм л байдал руу түлхчихэж.

“Ардын намтай хамт ард түмэн ялагддаг юм байна”

МАН-аас зохион байгуулж байгаа “Бид хамтдаа" аян нийслэлийн дүүргүүдэд эхэлсэн бөгөөд орон нутаг дахь уулзалт ийнхүү Архангай аймагт болсон. Энэ удаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан багт бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, Су.Батболд, О.Содбилэг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар Архангай аймгийн 18 суманд хуваагдан ажилласан. Гишүүд эхний өдөр хуваарилсан сумдад ажиллаж, намын зүгээс ард нийтэд хүргэж байгаа намын даргын захидлыг хүргэсэн бол дараагийн өдөр Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд нэгдсэн уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар иргэдэд товч мэдээлэл хүргэсэн. Тэрбээр мэдээллийн эхэнд тус намаас зохион байгуулж байгаа аяны зорилго, чиглэлийг танилцуулсан. Түүнчлэн төрийн зохион байгуулж байгаа ажил нүдээ олохгүй олон жишээ байгааг энд танилцуулсан. Цааш нь хэлэхдээ "Эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль санаачлан баталж байгааг орон нутгийн иргэд ихээр ярьж байна.

Энэ үнэн. Сүүлийн жишээ татахад өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг оруулж ирэхэд манай намын бүлэг дэмжихгүй гэснээр энэ хууль УИХ дээр унасан. Гэтэл үдээс хойш буюу чуулган завсарлахын өмнө өөр асуудал хэлэлцэж байхад дахин оруулж ирсэн. Энэ үед Р.Гончигдорж гишүүн чуулганыг удирдаж байгаад өөр асуудлын дундуур горимын санал оруулж ирсэн. Ийм горимын саналоруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Товчхондоо, энэ хуулийг хүчээр дэмжүүлсэн. Энэ нь ямар үчиртай хууль энэ гэвэл мөнгө төгрөгөө нуусан, дарга нарын ил далд идэж, уусан хөрөнгийг ил болгоё гэж байгаа юм. Энэ хуулийг манай намын бүлэг эсэргүүцэж байгаа. Харин эрх баригчид тайлбарлахдаа улсын төсөвт их хэмжээний хөрөнгө төвлөрнө гээд байгаа юм. Хэн, хэдэн төгрөг авч нуучихаад түүнийгээ өршөөх гээд байгаа юм гэхээр хариулт өгдөг хүн байдаггүй. УИХ-ын зарим гишүүн гадаадад оффшор данс нээж, хоёр тэрбумыг хийчихээд мартчихсан гэж яриад байгаа шүү дээ.

Гэтэл та бид дансандаа 200 мянган төгрөг хийсэн байхад мартахгүй дээ. Энэ мэтээр мартсан хөрөнгөө хаацайлах гээд байна уу гэсэн хардлага МАН-д байгаа учраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг дахин оруулж ирж, дэмжлэг авахуулсан асуудлаар манай намын бүлэг Үндсэн хуулийн Цэцэд хандахаар ярилцаж байна. Тавантолгой, Оюутолгойн асуудлыг УИХ-аар ярьж байгаа. Эдгээр ордын асуудлыг манай нам гацааж боогоод байгаа зүйлгүй. Бид ордуудыг хөдөлгөх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ гурван шалгууртай.

Нэгдүгээрт, Монгол Улсад, Монголын ард түмэнд үр өгөөжтэй, Монголын аюулгүй байдалд хор хохиролгүй байх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, парламентын хяналт дор ард түмний нүдэнд ил байдлаар шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Г эвч харамсалтай нь, хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр хоорондоо зөрчилдөөд "Засгаар Тавантолгойг шийдвэл огцруулна шүү" гэдэг асуудлыг ярьсаар байгаад гацаасан. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа намын зөрчлөөс үүдэлтэйгээр Тавантолгой гацаанд орсон байдалтай байна" гэсэн юм. Дараагийн нэг асуудал нь Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг Дубайд очиж шийдээд ирсэн.

Ерөнхий сайд хамт олондоо мэдэгдээгүй, хамтарч засаг барьж байгаа МАН-ынхан, засаг барьж байгаа сайд нарт, УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр гадаадад нууцаар очиж, Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхээр болсон нь нэлээд эргэлзээ, хардлага төрүүлж байгааг хэлсэн. Тиймээс энэ гэрээг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хийгээгүй гэдэг үндэслэл ч бий учраас энэ асуудлыг УИХ дээр дахин нягтлан шалгах хэрэгтэй гэлээ. Хэрвээ хууль зөрчиж, ард олныхоо эрх ашгийг худалдсан байвал үүнийг буцаах хэрэгтэй гэдэг байр суурийг МАН-ын бүлэг баримталж байгааг дамжуулсан.

Ард түмэн ямар саналтай байна, тэр зарчмаар сонгууль явуулъя

Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж явахад сонгуулийн амлалтыг их асууж ярьж байсан. Гэтэл тэр хүмүүо эн» амлалтаа биелүүлсэн үү, та бүхэнтэй ирж уулзаж байна уу хэмээн асуухад зааланд суусан хүмүүо нэгэн дуугаар "Үгүй" гэсэн нь сонгуулийн амлалтын биелэлт ямар байгааг харуулах шиг. Архангайн сумдад ажиллаж байхад МАН-аас өгч байсан 21 мянган төгрөг ямар их хэрэгтэй байсныг иргэд ярьж байсан аж. Энэ талаар Ж.Мөнхбат дарга хэлэхдээ “100 мянган төгрөгөөр хоол авч иддэг, шар айраг уудаг дарга нарт 21 мянган төгрөг хэрэггүй юм гэхэд энэ мөнгөөр амьдралаа залгуулж байсан иргэдэд хэчнээн их нэмэр болж байсан нь харагдаж байна. Энэ бодлого зөв байжээ гэдгийг иргэд хэлж байна. Энэ бол сонгуулийн амлалт, хоосон популизм ямар хортойг харуулж байгаа юм.

Бас нэг жишээ. Ардын хүүхдүүдийг ялгахгүй өгнө гэж байсан оюутны 70 мянган төгрөгийг Монголын 170 мянган оюутны гуравны нэг буюу 30-40 мянга нь л авч байна. Тиймээс сонгуулийн амлалтуудаа биөлүүлээч, үүнийг АН-ынхнаас шаардаж өгөөч гэдэг зүйлийг иргэд их ярьж байна” гэлээ. Мөн Сонгуулийн хуулийг УИХ- аар хэлэлцэх гэж байгаа энэ үед сонгуулийн дүнг хар машинаар тоолж болно гэж үзэж байгаа хүн байвал алга ташина уу хэмээхэд зааланд суусан хэдэн зуун хүнээс алга таших ганц ч хүн байсангүй. Харин эсрэгээрээ хар машинаар санал тоолох нь буруу гэж байгаа хүн алгаа ташина уу гэхэд бүгд алга ташиж харагдсан. Бодит байдалд иргэд ийм хусэлтэй байгаа учраас сонгуулийн дүнг гараар давхар тоолох асуудлыг МАН-ын зүгээс санаачлаад байгаа гэдгийг тэрбээр хэлсэн.

Түүнчлэн намын нэрсийн жагсаалтаар гишүүн болдгийг иргэд дэмжихгүй байгаа учраас сонгогчид нэр дэвшигчдээ өөрийн нүдээр харж, барьж үздэг байя гэх захиасыг гишүүдэд ихээр хэлжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн дийлэнх олонхи нь можаритар систем рүү орох нь зөв гэж байгаа аж. Ж.Мөнхбат даргын хэлснээр МАН энэ асуудлаар АН-тай санал зөрсөн учраас Ард түмнээс санал асуух тогтоолын төслийг өргөн барьсан ч өнөө хэр дэмжлэг аваагүй. Товчхондоо, МАН-ын зүгээс ард түмэн ямар хүсэлтэй байна, тэр зарчмаар нь сонгууль явуулъя гэдэг саналтай байгаагаа хэлсэн.

Түүнийг ийнхүү мэдээлэл өгсний дараа ард нийтээс санал асуухад их хэмжээний зардал гарах уу гэж асуусан иргэний асуултад Ж.Мөнхбат дарга хариулахдаа “Хэдэн тэрбум төгрөгөөр санал асууж, шоу хийх нь гээд байгаа юм. Гэтэл тийм биш. Өнөөдөр нэг дарга 300 гаруй мянган ам.доллар буюу 500-600 сая төгрөгийн машин унаж байгаа. Гэтэл гурван даргын машины мөнгөөр л ард түмнээсээ санал асууя гэж байгаа юм, уг нь. Ард түмний татварын мөнгөөр тоглодог байдал тасрахгүй байна. Ердөө ганцхан жишээ. Халзан бүргэдэйгээс Тариат орох замд өнгөрсөн жилийн наймдугаар сард барьсан замаа өнөөдөр хуулаад хаячихсан байна.

Хэдэн арван тэрбум төгрөгөөр “Чингис”, "Самурай”бонд, ард түмний татварын мөнгөөр зам барьчихаад буцаагаад хуулчихсан. Яагаад ингэв гэж асуухаар “Канад технологи туршиж үзсэн” гэж байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Гоё, сайхнаар яриад байгаа ажил бодит байдалд ийм л байна. Тиймээс бид болж бүтэхгүй байгааг нь хэлнэ. Ер нь энэ уулзалтаар нэг зүйл хэлэхэд АН-ын болохгүй бүтэхгүй байгааг МАН өмөөрч хамгаалаад, нийлээд хууль зөрчөөд байгаа зүйл байхгүй. Бид аль болох засч залруулахын төлөө зүтгэж байгаа. Ж.Эрдэнэбат сайд хэллээ.

Хасах 700 тэрбумын өртэй улайссан данс хүлээж авсан ч энэ хүн өнөөдөр ард түмнийхээ цалин, тэтгэврийг тасалчихгүйн тулд муу хэлүүлээд зүтгэж байгаа. Бид цаашдаа бүх асуудлыг ард түмнээсээ асууж, сонсдог байя. Асуудлын гүнд, ард түмнийхээ дунд оръё, албан тасалгааны цонхоор амьдралыг харж, хоолой, зангиа хоёроо засахаа больё гэдэг дүгнэлтийг МАН-ынхан өөрсдөө хийгээд энэ аяныг эхлүүлээд яваа юм. Ямар ч байсан энэ уулзалтын хүрээнд амаар болон бичгээр иргэдээс маш олон санал ирлээ. Бид нэг ч гэсэн иргэнийхээ саналыг ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ.