О.Баасанхүү үүрэгдсэн нь
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.06.15

О.Баасанхүү үүрэгдсэн нь

Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймгийн ЗДТГ болон албан газруудын удирдлага, ажил хариуцсан хүмүүстэй хийсэн уулзалтын эхэнд тэрүүхэндээ мишээчихсэн, ажил хэрэгч байсан юм.

Гэтэл түүний асуусан асуултад аймгийн ажил харицсан дарга нар бултаж зугатсан, тодорхойгүй хариулт хэлсэн болоод байсанд удалгүй тэрээр багагүй бухимдаж “Би УИХ-ын нэг байнгын хорооны даргын хувьд та нараас хүссэн асуултынхаа хариултыг авах эрхтэй, та нар ч миний асуултад хариулах үүрэгтэй. Битгий бүрхэг юм хэлээд бай” хэмээн тэрүүхэндээ хөөрхөн загначихав. Түүний бухимдалд санаа нь зовсон Засаг дарга М.Бадамсүрэн ч албатууддаа чангахан дуугарч “Та нар олигтойхон хариулаач.

Мэргэжлийн хяналтаас хэн ирсэн юм, хүн байна айн” хэмээн зангаргаа үзүүлсэн. Ер нь харж байхад аймгуудын ажил хариуцаж суугаа дарга нар УИХ-ын гишүүд болон сайд нарт хариуцсан ажлаа тайлбарлан таниулахдаа их л бүрхэг, тоо баримт муутай, аргацаасан байдлаар хандаад байдаг нь хөдөө орон нутагт явж байхад олон удаа анзаарагдсан. Харин энэ дутагдлыг гярхай олж харсан О.Баасанхүү даргын бухимдлыг сайн олгож болох юм.