Х.Баттулга зөвлөгөө өглөө
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.05.14

Х.Баттулга зөвлөгөө өглөө

УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд дүү сайд нартаа зөвлөгөө өглөө.

Өчигдөр болсон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр салбарын сайд нарыг их ярьж байна, одоо ажиллах цаг болсон хэмээв. Тэрбээр “Ярьсаар суутал ажил хэцүүдлээ. Одоо ажиллах цаг болсон. Наад яриад байгаа асуудлууд бүгд судлагдсан зүйл.

Жишээ нь жилд 10 сая арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг намайг сайд байхад боловсруулсан. Мал эрүүлжүүлэх тухай асуудлыг ярьж байна, Биокомбинат, арьс ширний үйлдвэр, Хөдөө аж ахуйн бирж, боловсруулах үйлдвэр энэ бүхэн цогц юм.

Судалгаа нь хийгдсэн бэлэн байгаа зүйлийг одоо бодит ажил болго. Малын хөлийн татвараар жилд 50 сая ам.доллар олох боломжтой, түүгээр малаа эрүүлжүүлж болно. Энэ асуудлыг өмнөх Ерөнхий сайдад ойлгуулах гээд чадаагүй.

Одоогийн Ерөнхий сайд бас ойлгох эсэхийг мэдэхгүй. Утааг бууруулах тухайд, утаагүй зуух тараадгаа боль., Утаагүй зуух гэж хорвоо дэлхийд байхгүй. Агаарын бохирдлыг шийдэх нэг гарц нь орон сууцжуулах. Одоо сайд нар ярихаа зогсоож ажил хий” гэх зөвлөгөөг өглөө.