Шадар сайдын олимпийн айчлал
Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Лондон 2012" олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч М.Энхболд тэргүүтэй спортын төлөөлөгчид Лондон хотноо айлчилж, ирэх олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав. Их Британийн Спорт, Олимпийн асуудал эрхэлсэн төрийн сайд Х.Робертсон Монголын төлөөлөгчдийг хүлээн авч найрсгаар ярилцан, манай талд "Лондон 2012" олимпийн өмнө бүхий л бололцоогоор бодитой туслалцаа үзүүлэхийг амалж, хоёр жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2012 оны долдугаар сарын 27-нд эхлэх дэлхийн спортын цэнгэлийн манлай наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
Наадмын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсов
М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Их Британийн Жүдо бөхийн холбооны Дартфорд дахь бэлтгэлийн төв, Буудлагын холбооны Бизли хотод байрладаг буудлага спортын төв, Сонирхогчдын боксын холбоонд тус тус зочилж, Сари мужийн спортын иж бүрдэл цогцолборыг үзэж сонирхон, хамтын ажиллагааны талаар нухацтай яриа хэлэлцээр өрнүүлэв. Мөн "Лондон-2012" Зохион Байгуулах Хорооны төв байрт уригдан, зуны XXX олимпийн наадмын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг сонсож, "Olympic Park", Тамирчдын тосгон болон бусад обьекттэй газар дээр нь танилцан, сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна. "Лондон-2012" олимпийн өмнө
Лондонгийн олимпийг зохион байгуулахад нийт 14.4 тэрбум ам.доллар зарцуулна
Их Британид спортын олон төрлөөр цуврал сорилт тэмцээнүүд, хамтарсан бэлтгэл 2011 -2012 онд зохиогдох бөгөөд Монголын баг тамирчдыг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг албан ёсоор санал болголоо.
"Лондон-2012" наадмын өмнө хийсэн энэхүү олимпийн айлчлалын бүрэлдэхүүнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Шигшээ баг хариуцсан захирал Ц.Одонбаяр, БТСГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн П.Буяндэлгэр нар шадар сайдыг дагалдан явсан бөгөөд Монгол улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд идэвхтэй хамтран ажилласан байна. Монголын баг тамирчид 1964 оноос хойш зуны олимпод нийт 11 удаа оролцож хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бөгөөд "Бээжин-2008"-д спортын долоон төрлийн 28 тамирчин бүхий олимпийн ба-гийн Chef-de-Mission-oop МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ажилласан билээ.
Дашрамд дурдахад Лондон хот нь 1912, 1948 онд олимпийн галыг эх орондоо залсан бол 2005 онд Сингапурт болсон ОУОХ-ны 117дугаар чуулганаар Нью-Йорк, Москва, Мадрид, Парис хотуудыг ялж 54 жилийн дараа олимпийн наадмыг зохион байгуулахаар шамдан ажиллаж байна.