Тансаг зэрэглэлийн машинууд
2015.03.26
Ц.Жадамбаа Хэр булган сүүлтэй байх бол
Жийпнээс татгалзаж, жижиг тэрэг хөлөглөх Ерөнхий сайдын лүндэн төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа талаар Төрийн өмчийн хорооныхон халаглаж сууна.
Тэгвэл саяхан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа өөрийн Нүүр номынхоо хуудаснаа “Засгийн тогтоол биелүүлж машинаа хураалгаад, ийм сайхан унаатай болсондоо” хэмээн бичиж зургаа оруулжээ. Уг нь Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу 84 жийп Төрийн өмчийн хороонд “хураагдах” ёстой ч өнөөдрийн байдлаар 40 гаруй машин л иржээ. Өөрөөр хэлбэл, үр дүн 50 хувь хүрэхтэй үгүй юу байгаа аж. Иймээс Ц.Жадамбаа хэр булган сүүлтэй бол хэмээн Төрийн өмчийн хорооныхон өөр хоорондоо шивэр авир хийж сууна.