"Говийн чоно 2015" өнөөдрөөс эхэлнэ
“Говийн чоно 2015”
2015.03.24

"Говийн чоно 2015" өнөөдрөөс эхэлнэ

Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргээс зохион байгуулж буй “Говийн чоно 2015” гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургуулилт энэ сарын 24-нөөс 27-ны хооронд болох гэж байна.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал үг хэлж нээнэ.Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Көрк Макбрайд, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга,хошууч генерал Б.Баярмагнай нар хүндэт зочноор оролцох аж. Энэхүү дадлагын явцад хээрийн, танхимын сургуулилт, түүнчлэн илтгэл тавих юм.