Үе үеийн генерал, хурандаа нарт хүндэтгэл үзүүлэв
Үе үеийн генерал, хурандаа цолтнууд
2015.03.19

Үе үеийн генерал, хурандаа нарт хүндэтгэл үзүүлэв

МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ-ноос “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зэвсэгт хүчний салбарт ажиллаж байсан болон одоо алба хашиж буй үе үеийн генерал, хурандаа цолтнуудад хүндэтгэл үзүүлэв.

Хоёр дахь жилдээ зохиож буй энэ арга хэмжээ эх орондоо тангараг өргөж, ард түмэн, улс орныхоо энхийн манаанд зогсч ирсэн ахмад үеийнхний алдрыг мөнхлөх, өсвөр үе, залуучуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нь сэргээх, түүнд уриалан дуудах эрхэм зорилготой хэмээн тус холбооны тэргүүн О.Буяннэмэх ярьж байна.

МАХН- ын залуус хүндэтгэл  ёслолын ажиллагаандаа Засгийн газрын гишүүдээ урьж, Батлан хамгаалахын сайд, УИХ- ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцож үг хэлэв. Мөн тус намын ахмадын холбооны тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Б.Дагвийхорлоо, Н.Алтангэрэл нарыг “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.