Шинэчлэлийн 100 хоног
2015.03.21Дугаар : 30670
Н.Алтанхуяг 2012 оны 8 сарын 9-нд Шинэчлэлийн засгийн газрын ерөнхий сайдаар ажиллах болсон.
Монгол Улсын Их хурлаас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ.
Эдийн засгийн хүрээнд:
-
Ерөнхий сайдын дэргэд байнгын ажиллагаатай Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хуулиуд, мөн бизнест учирч байгаа саад бэрхшээлийг тодорхойлсон.
-
Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. 100 хоногийн ажлын хүрээнд Засгийн газар 18 удаа ээлжит, 9 удаа ээлжит бус хурал хийж нийт 53 тогтоол, тэмдэглэл батлагдлаа. Мөн Ерөнхий сайдын захирамжаар 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Жижиг. дунд бизнес эрхлэгчид гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдлөө.
-
Тоног төхөөрөмжөө шинэчлэхийг хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдлөө. Үйлдвэрийн зориулалттай, өндөр өртөгтэй импортын тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг 2 жилийн хугацаанд төлдөг боллоо. Үндэсний томоохон үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх журмыг Засгийн газар баталлаа. Хяналт. шалгалт 8 дахин цөөрлөө.
-
Бизнес эрхлэгчийн хил, гаалиар нэвтрүүлж буй бараа эрсдэл багатайд тооцогдож байвал хяналт, шалгалтаас шууд чөлөөлөгдөх горимд шилжлээ. Эрсдэлтэйд тооцогдох 700 нэр төрлийн барааг урьдын адил шалгаж, харин эрсдэлгүй буюу эрсдэл маш багатай гэж үзсэн 3550 нэр төрлийн барааг хяналтаас гаргалаа. Ингэснээр өмнө нь 5744 нэр төрлийн бараанд тавигддаг байсан хяналт шалгалтыг 8 дахин багасгалаа.
-
Татварын цаасан тайланг халж бүрэн цахимжлаа. Татвар төлөгчдийн тайланг 100 хувь цахимаар авдаг болж, татвар төлөгчид өөрийн байгууллагын татварын ногдол, төлөлт, өрийг цахимаар хянадаг боллоо. Мөн татвар төлөгчид татвараа цахимаар төлөх боломжтой боллоо.Гаалийн болон НӨАТ-ын челеелөлтөөр 3.8 тэрбум тегрөг бизнес эрхпэгчдэд үлдлээ.
-
Иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах боломж олгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Ингэснээр далд эдийн засаг буурч, бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх механизм бүрдэх юм.
-
Газар өмчлөх уйл явц ил тод. шуурхай боллоо. Иргэний өмчийн газрын мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулж, Монгол Улсын иргэн аль ч аймаг, хот, суманд газар өмчилж авах бичиг баримтаа бүрдүүлэхэд учирдаг саад бэрхшээлийг арилгалаа. Газрын нэгдсэн мэдээллийн сан ашиглан нээлттэй сугалааны аргаар газар өмчлөгчийг тодруулах анхны ажлыг Улаанбаатар хотын 52 байршилд хэрэгжүүллээ.
-
Ачаа тээврийн жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрч эхэллээ. Ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг цахимжуулж, хурууны хээгээр хил нэвтэрдэг болголоо. Хятадын талд санал тавьснаар орон нутгийн шинж чанартай төлбөр хураамжуудыг багасгалаа. Ингэснээр ачаа тээврийн бизнес эрхлэгч жолооч нарын өдөр тутмын зардал багасч, бүтээмж өслөө. Боомтууд 24 цагаар ажиллаж эхэллээ.
-
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Аптанбулаг, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ олон улсын боомт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ. Энэ нь иргэдийн харилцан зорчих, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Гашуун сухайтын гарцын хучин чадал 3 дахин нэмэгдлээ.
10. Хамгийн их түгжрэлтэй байсан Гашуун сухайтын боомтод шинээр 8 авто зам ашиглалтад оруулж, 12 урсгалаар цайны завсарлагагүйгээр 24 цагийн турш нэвтрүүлдэг боллоо. Ингэснээр өдөрт 1500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай боллоо.
11. Эрээн рүу МИАТ компани шууд нислэгтэй боллоо. БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд “МИАТ” ТӨХК-ийг нислэг үйлдүүлэх, нисэх буудлын хураамжаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэн Эрээн хотын чиглэлд нислэг эхлүүллээ. Шатахууны нөөц 60 хоног болж өсөв.
12. Жил бүрийн зуны оргил ачааллын үеэр хомсдол үүсч, үнэ нэмэгдэж хэрэглэгчдийг бухимдуулдаг шатахууны үнэ ханш сүүлийн хоёр жил тогтвортой байсан нь шатахууны талаар явуулсан цогц бодлогын үр дүн байлаа. Шатахууны нөөц өмнөх жилүүдэд 14-30 хоног байсан бол энэ жил 60 хоног болж нэмэгдлээ.
13. Гадаадын хөрөнгө оруулагч, бонд худалдан авагчид арилжааны банкнаас худалдан авсан бондын хүүгийн орлогод 20 хувиар орлогын албан татвар ногдуулдаг байсныг 10 хувь болгон буурууллаа. Хөрөнгө оруулалтын сангийн ажлыг эхлуулсэн “ гэлээ.
14. 1,3 тэрбум төгрөгний өртөгтэй Дулааны тавдугаар цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурсан байгаа.
15.Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг тоймтой хэдэн төсөл, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох арга хэмжээ авав.
Шийдлийн 100 хоног
2015.03.21Дугаар : 30671
УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар Засгийн газар танхимаараа огцорсон билээ. Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилж байв.
Шийдлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлуудыг тоймловол:
Эдийн засгийн хүрээнд:
-
2015 оны төсвийн тодотголыг батлуулахад халамжийг танах санал оруулсан ч гишүүдийн дэмжлэгийг авалгүй унасан.
-
Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, Засгийн газарт хөгжлийн санхүүжилт татах боломжийг олгосон.
-
Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг батлуулав.УИХ 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 41-р тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан хөтөлбөр боловсруулж байна. Үүнд татварын тогтолцоог шинэчлэх, Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөхөөс эхлээд 60 гаруй арга хэмжээг баталсан. Уг хөтөлбөрт Засгийн газрын баталгааны зээлийн батлан даалтын сан, үндэсний давхар даатгалын корпораци, экспортын даатгалын компани байгуулахаар тусгасан.
-
Тавантолгой, Оюутолгойн хэлэлцээрүүд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулахаар шалгарсан “Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК- ийн хамтарсан консорциумтай манай улсын Засгийн газар хийж буй хэлэлцээр хоёр дахь шатандаа яваа.
-
Япон улстай томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн үеэр Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгох, Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Японоос мэргэжилтэн илгээх асуудлыг шийдвэрлэсэн юм.
-
Худалдаа хөгжлийн банк, мөн Төрийн банкин дээр бонд босгох энэ асуудлуудынхаа шийдвэрийг гаргасан. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртлэх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Худалдаа хөгжлийн банкнаас олон улсын зах зээл дээр бонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг гаргахыг зөвшөөрлөө.
-
Концессоор 6 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоно.Ингэснээр 21 аймаг холбогдож дуусна.
-
Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг 2016 онд ашиглалтад оруулна
-
Зээлийн шугам нээж, баталгаа гаргахаар боллоо.ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулахад шаардагдах гадаад валютын урсгалыг тэнцвэржүүлэх зорилгоор зээлийн шугам нээхээр боллоо. 36 сарын хугацаанд ашиглах боломжтой 300 сая ам.долларын дээд хязгаар бүхий зээлийн шугамыг нээснээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжиж, нөөц нэмэгдэх бөгөөд импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болно.
10. Уул уурхайн салбарт: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулав. Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан.
11. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон.
12. 200 сая орчим ам.долларын урьдчилгаагаар 12 тонн алт олборлох шийдвэрийг гаргажээ.
13. Хайгуулын лицензийн асуудлуудаа шийдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн
14. 106 лицензийн асуудлыг шийдсэн. “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.
15. Эрчим хүчний салбарт: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээг эхлүүлэх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах, Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих буюу энэ төслийг “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах шийдвэр гаргаж энэ салбарт бүтээн байгуулалтын дорвитой ажлууд хийх шийдвэр гаргалаа. Эдгээр станц 2019-2020 онд ашиглалтад орно. Мөн хөдөө, орон нутагт цахилгаан станц барих бэлтгэл ажлууд ид хийгдэж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц: Хөрөнгө оруулалтыг шийдээд энэ жилээс бүтээн байгуулалт нь эхэлнэ. Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив