2015.03.11

Э.Бат-Үүл: Зураг төсөл буруу гаргаж хохирол учруулсан ч тооцох хариуцлага алга байна

Төлөвлөлтийн зарим ажлуудад зураг төсөл нь буруу хийгдсэнээс болж дахин үр ашиггүй зардал гаргах шаардлагатай болдог иймээс анхнаасаа зураг төслөө гаргахдаа тухайн талбарт хийгдэх бүх ажлыг тусгах шаардлагатай байгааг хотын удирдлагууд сануулж байна.

Урин цаг наашилж Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд шил дараалан хийгддэг. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын зарим ажлууд ихээхэн учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл нэг зам барилаа гэхэд тохижилтын ажлыг нь зураг төсөлд тусгадаггүй замаа барьж дууссаны дараа гүйцэтгэгч компани төсвөөс мөнгө нэхээд тохижилтын ажлыг нь хийнэ гээд суучихдаг өнгөрсөн онд энэ төрлийн асуудал олон гарч байсныг эргэн сануулья.