Гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлнэ
Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.10

Гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ.

Үүнд, хуучнаар Уул уурхайн яамны харьяа байсан Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэх, аймгуудын Онцгой байдлын хэлтсийг газар, зайрим аймгуудын Эрэн хайх, аврах салбарыг анги, эрэн хайх, аврах бүлгийг салбар, аймаг, нийслэлийн III зэрэглэлийн Аврах, гал унтраах ангийг II зэрэглэлийн гал унтраах, аврах анги болгохоор тусгасан нь тус хуралдаанаар дэмжигдлээ.

Мөн “Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын 2012 оны 186 дугаар тогтоол хүчингүй болж гамшгаас хамгаалах улсын 12 алба шинэчлэн байгуулагдаж ажиллахаар боллоо.

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбогдуулан “Цацрагийн аюулаас хамгаалах алба”-ыг Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнээс хасаж мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулан “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын алба” нэртэйгээр шинэчлэн байгуулсан байна.