Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс
2015.03.09
Байгаль хамгаалагч, урамшуулалт морин эргүүлүүдэд дадлага, сургалт зохион байгууллаа
Нийслэлийн онцгой комиссын 2015 оны 01 дугаартай Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хамтран дүүргийн байгаль хамгаалагч, урамшуулалт морин эргүүлүүдийн дунд дадлага, сургалт зохион байгууллаа.
2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Жаргалтанд тосгонд зохион байгуулагдсан “Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах” сэдэвт сургалт, ой хээрийн түймэр гарсан үед багаж хэрэгсэл ашиглан унтраах дадлага сургалтанд нийт 26 байгаль хамгаалагч, урамшуулалт морин эргүүлүүд хамрагдлаа.