Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.05
ОБЕГ: Сүүлийн 20 жилийн дунджаас ч илүү хуурайшилт өндөр жил болж байна
Богд хан уулын Төр хурахын амаар өгсөхийн өмнөхөн “Ойн түймрээс сэрэмжил” гэсэн самбар угтана. Гэсэн ч манайхан энэ мэт сэрэмжлүүлгийг үл тоодог. Яг л ийм зангийн балгаар өвлийн адаг сар дуусаагүй байхад буюу хоёрдугаар сарын эхээр Төр хурахын аманд ойн түймэр гарчээ.
2014 онд гарсан 181 удаагийн ой хээрийн түймэр улсын хэмжээнд 18 аймгийн 101 суманд гарсан 12 хүн гэмтэж 3 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо баримт байна.
Энэ жил сүүлийн 20 жилийн дунджаас ч илүү хуурайшилт өндөр гарсан тул ой хээрийн түймэр обьектийн галаас сэрэмжлэхийг тус бүртээ албадан даалгавар гаргаад байна.