Төрийн хариуцлагыг “ШҮД”-тэй болгоё
Монфемнет үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал
2015.03.05

Төрийн хариуцлагыг “ШҮД”-тэй болгоё

“Эмэгтэйчүүдийн нүдээр” төрийн хариуцлага чуулган 3 сарын 4, 5-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд болж байгаа билээ. Тус чуулганаар “Төрийн хариуцлага” сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд хүний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж, бодлогын дүн шинжилгээг мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр гаргаж ирж, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэн хэлэлцүүлж, зөвлөмж гаргах ажээ. Чуулганд хөдөө орон нутгаас 150-иад төлөөлөгч ирсэн бөгөөд нийтдээ 500 төлөөлөгч чуулж байна.

Тус чуулганыг зохион байгуулагч Монфемнет үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Төрөөс хариуцлага нэхнэ гэж байна. Хариуцлагатай, ёс зүйтэй төрийг хэрхэн бий болгох юм бэ.

Ямар ард түмэн байна тийм төр засаг байдаг. Өмнөх есөн жилийн турш “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг тодорхой нэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Тэдгээр асуудлаар бодлогын нөлөөлөл хийх гэж оролдоход төрийн хариуцлагын зузаан ханатай нүүр тулаад мухарддаг байсан.

Төрийн хариуцлагыг иргэд хэр шаардаж байгаагаас тодорхой

Монфемнет үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал

хариуцлага тооцох баталгаа үүсдэг.

Өнөөдрийн нөхцлөөс үзэхэд төрийн хариуцлага хувь хүний амьдралд нөлөөлөөд зогсохгүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын аюулгүй байдлын хэмжээнд хүрч, эрсдэл учруулж байна. Баялаг бүтээгч гэсэн нэрээр халхавчлан цөөн хэдэн хүнд ашигтай эдийн засгийн тогтолцоогоо цаашид бид авч явсаар байх уу.

Цөөн хүмүүст үйлчилсэн төрийн хариуцлагын механизмыг аль болохоор шүдгүй байлгах зорилготой үйлдлүүдийг бид хэдий болтол чимээгүй хараад суух вэ. Бид хий хоосон шүүмжлээгүй. Иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, шинжээчдийн дүгнэлт судлагааг баримттайгаар дэлгэн тавих болно.

Хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэхийн тулд ямар шийдэл хэрэгтэйг илүү авч хэлэлцэнэ.

-Төр оршин тогтнохын нэг үндэс нь хариуцлагын тогтолцоо. Хариуцлага тооцолт тодорхой ойлгомжтой байж чадаж байна уу?  

Өнөөдрийг хүртэл хорин жилийн хугацаанд байгуулж ирсэн энэ тогтолцоо хэрэггүй. Энэ тогтолцоо хулгай хийх боломжийг олгосон. Энэ бүхнийг хаасан тогтолцоо ямар байх вэ гэдгийг бид авч хэлэлцэж байна.  

Мөн энэ чуулганаар олон нийтийг чадавхижуулах, олон нийтэд бодит байдлыг ойлгуулахад чиглэсэн мэдээллийг гаргана. Жишээ нь одоо Эдийн засгийн өршөөлийн хууль, Ил тод байдлын хуулийг өргөн баригдаж байгаа нөхцөлд дүн шинжилгээ хийсэн.  

Өнөөдрийг хүртэл төр засгийн бодлого маань  хүн болгоныг чинээлэг, хүн шиг амьдруулах тогтолцоо мөн байв уу.

Үүнийг олон нийтэд ойлгуулахдаа эдийн засгаа хямралаас гаргах том алхам мэтээр ойлгуулж тархи угааж байгаа. Гэтэл нөгөө талд тэр хууль хэнд ашигтай вэ. 2008 оны эдийн засгийн өршөөлийн хууль хэнд ашигтай байсан юм бэ.

Ийм нарийн нюанстай асуудлыг гаргаж ирж, анализ хийсэн, харах өнцөг тэлсэн мэдээллийг хүргэнэ.

Өнөөдрийг хүртэл төр засгийн бодлого маань  хүн болгоныг чинээлэг, хүн шиг амьдруулах тогтолцоо мөн байв уу. Хэрвээ тэр эдийн засгийн суурь тогтолцоо нь буруу юм бол хичнээн засварыг наагаад яах юм бэ.

Тэр үндэстэн дамнасан корпорациудад хэдхэн хөрөнгөтэй улсуудад ашигтай тогтолцоог цааш нь аваад яваад байх уу.

- Манай улсад хүний эрх, хүний аюулгүй байдал ямар түвшинд байна бэ. Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй амьдарч, хийж бүтээж чадаж байгаа болов уу?

Ядуурал их байна. Ядуу байгаа хүн аюулгүй байж чадах уу. Ядуурал аль хэдийн хувь хүний хүчин зүйлээс халиад төрийн тогтолцооны хүчин зүйлээс хамааралтай болчихсон.

Зөвхөн орлогын ядуурал биш, боломжийн ядуурал. Боломжийн хомсдол. Сонгуулиас сонгуулийн хооронд хүмүүсийн тархийг угаах үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр бид иргэнийг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллагын хувьд иргэдэд үнэнийг мэдүүлэх, таниулах шаардлагатай.

Энэ асуудлыг бид ярихгүйгээр хүмүүнлэг иргэний нийгэмд хувь нэмрээ оруулж байна үзэхэд худлаа.

-Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын зүгээс ч  2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон засгийн газрын зүгээс ч иргэдийн оролцоо маш чухал гэдгийг маш илүү ихээр тунхаглаж, иргэдийн санал бодлыг сонсох 1111 төв, Өргөдлийн байнгын хороо, иргэний танхим зэрэг санаачлагуудыг гаргасан. Оролцоог нэмэгдүүлж буй хэлбэр мөн биз дээ?

Зөвхөн хэлбэр талаасаа. Иргэд хяналт тавих нь маш жижиг, энгийн асуудлаас эхэлнэ. Жишээ нь Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хайртай хүмүүсийнхээ гарт амь насаа алдсан хүмүүсийн тоо 61-д хүрсэн. Саяхан дөрвөн настай хүүхэд амиа алдлаа. Төр ямар ч чимээгүй л байсаар.

Олон нийт эмгэнэж байна. Үнэхээр хуулинд хяналт тавих, төрийн иргэний оролцоо байх ёстой бол бид яаж асуудлыг гаргаж тавих вэ. Гэх мэт олон асуудлыг энэ чуулганаас 900 хүний гарын үсэг цуглуулж УИХ-ын Өргөдлийн байнгийн хороонд асуудал тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.