Бид мөнгөтэй биш машиндаа хайртай хүмүүст үйлчилдэг
"Vip Car Wash" компаний захирал Ө.Эрдэнэболд
2015.03.02

Бид мөнгөтэй биш машиндаа хайртай хүмүүст үйлчилдэг

Монголд машины топ угаалгын үйлчилгээг анх нэвтрүүлсэн "Vip Car Wash" компаний захирал Ө.Эрдэнэболдтой өрнүүлсөн ярилцлагыг хүргэе.

- Машин арчлах соёл гэж юу вэ?

Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар ойролцоогоор 400 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Бидний хэлж заншсанаар ноль километртэй шинэ машинууд болон он залуу автомашинууд импортоор ихээр орж ирж байна. Гэвч жолооч нар машинаа яаж арчлах, хэрхэн өнгө үзэмжийг нь удаан хадгалж явах талаар тэр болгон сайн мэддэггүй. Монголд машины мэргэжлийн угаалга цэвэрлэгээний талаар жолооч нар сайн мэдээлэлгүй бөгөөд үүнийг мэргэжлийн байдлаар нь хөгжүүлсэн газар байдаггүй. Тэгвэл энэ мэргэжлийн үйлчилгээг монголчуудад үзүүлэхээр Vip car wash 2011 онд байгуулагдсан.

Бидний мэдэх ихэнх угаалгын газрууд энгийн буюу өдөр тутмын угаалга хийдэг. Тэгэхээр энгийн өдөр тутмын угаалга, мэргэжлийн гүн цэвэрлэгээ буюу өнгө сэргээх үйлчилгээг ялгаж салгаж  ойлгох хэрэгтэй. 

Машин угаах, арчлах соёл гэдэг бол энгийн угаалгаас огт өөр зүйл. Наад зах нь машиныг угаахын тулд гадна талд тогтсон шороо тоосыг эхлээд сайн буулгах ёстой.

Машин угаах, арчлах соёл гэдэг бол энгийн угаалгаас огт өөр зүйл.

Зөвхөн үүний дараа хөөсдөхгүй бол шороогоороо хөөсдсөн хэрэг болж, нарийн ширхэгтэй шороо машины гадаргууг гэмтээж бидний хэлж заншсанаар царапан үүсгэж машины гадаргууны өнгийг алдуулдаг. Дотор угаалганы тухайд бол зөвхөн тоосыг нь соруулаад, чийгтэй алчуураар салоныг нь арчаад, дөрвөн шалавчийг нь угаахыг дотор угаалга гэхгүй.

- Монголд явж байгаа ихэнх машинууд орж ирээд удсан. Таны хэлдэгээр салон болон гадна талын өнгө нь гундсан байгааг жолооч нар мэдэж байгаа. Тэгвэл үүнийг шийдэх ямар арга байна?

Монголд орж ирсэн шинэ болон орж ирсэн автомашины салоны хана, тааз, суудлын даруулга, суудал, шал болон арын багажны үслэг эдлэл нь энгийн өдөр тутмын угаалгаар  угаасан ч гэсэн монголын нөхцөлд 1 жилээс дээш хугацаанд өөрийн өнгө нь алдагдаж гунддаг. Мөн хүний биенээс хүний нүдэнд харагдахгүй арьс байнга гуужиж салоны үслэг эдлэл дээр унаж бактер үүсгэж байдаг. Тиймээс дор хаяж жилд нэг удаа халуун даралттай уурын цэвэрлэгээ буюу бидний ярьдгаар ченж угаалгаар өнгийг нь сэргээж бактерийг устгаж, гадна кузовт нь дриллэн өнгөлгөө хийж өнгийг нь сэргээчихэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн гүн цэвэрлэгээ буюу манайхаар  бол ТОП үйлчилгээнд орж занших хэрэгтэй. Энэ үйлчилгээнд автомашины салоны битүүмж шалгахаас гадна дээр дурдсанаар салоны үслэг эдлэл дээр унасан бактерийг устгаж салоныг ариутгах үйлчилгээг багтаасан байдаг.

- Танай энэ үйлчилгээнд орвол машины салонд асгасан зүйлээс үүсдэг эвгүй үнэр арилна гэж ойлгож болох уу?  

Автомашины салонд үүссэн тамхины үнэр, хир тоос шорооноос үүдсэн үнэр, мөн  урд салоны паар асаахад шороо бургих, кондейшны эхүүн үнэр зэргийг дээрхи ТОП үйлчилгээнд оруулснаар шийдэж болно. Харин машины салонд үүссэн гүн бохирдол, эвгүй үнэр  үүсгэдэг айраг, сүү, цус мэтийг энгийн өдөр тутмын угаалга болон ТОП угаалгаар ч  арилгах боломжгүй байдаг. Тэгвэл үүнийг шийддэг VIP car wash-ын ҮНЭР ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭ гэж тусгай нарийн технологиор гаргадаг үйлчилгээ байдаг. Энэхүү үйлчилгээ нь хэд хоногийн ажил шаарддаг, үнэтэй байдаг. Жолоочид үнийг нь сонсоод гараад явдаг ч хэсэг хугацааны дараа эргээд ирдэг. Учир нь энэхүү үнэр гаргах үйлчилгээг бусад угаалгын газрууд хямд үнээр хийж өгдөг ч гэсэн тухайн үнэрийг арилгаж чаддаггүй бөгөөд өөрсдөө манайхыг жолооч нарт зааж өгдөг гэсэн шүү.

- Тэр болгон машиндаа гүн цэвэрлэгээ хийлгэхгүй, өөрөө бие даагаад боломжоороо машинаа арчлаад явах хүсэлтэй хүмүүс байдаг. Тийм хүмүүст та юу зөвлөх вэ?

Миний хэлэх үгийг жолооч нартаа хэлэх нөхөрсөг зөвлөгөө гэж хэлж болно. Манайхан бараан өнгөтэй буюу хар өнгөтэй машиныг тоос дарахаар нь сэгсгэр алчуураар арчдаг. Энэ бол буруу. Сэгсгэр алчуур хэрэглэе гэвэл тэр нь шинэ юмуу эсвэл тоос, шороогүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл сэгсгэр алчуур арчих болгондоо тоос, тос хоёрыг өөртөө хуримтлуулдаг. Хуучирсан сэгсгэр алчуур нэг ёсондоо нарийн ширхэгтэй зүлгүүр болон хувирч, машины гадаргууг гэмтээдэг. Үүний оронд тоостой тэр чигт нь байж байгаад мэргэжлийн газар угаалгаж занших хэрэгтэй.

Жолооч нартаа хандаж хэлэхэд цай сүүний дээж болсон тохиолдолд хурдан угаалгах хэрэгтэйг анхааруулъя.

- Жолоочид тохиолддог бас нэг зовлон байна аа. Энэ нь буруу арчилгаанаас болоод царапан үүсгэхээс гадна цай болон сүүний дээжинд машинууд ихээр өртдөг. Дээжинд өртсөн машиныг жирийн угаалгаар угаагаад арилддаггүйг жолооч нар мэдэж байгаа. Үүнийг танайх шийдэж өгч чадах уу?

Автомашины гадаргуун дээр үүссэн санаатай болон санамсаргүй олон үйлдлээс болж үүсдэг цай, сүүний дээжний толбонууд, мод бургаснаас үүссэн зурааснууд, агаарын бохирдлоос үүссэн нагар, хөдөө явахад үүсдэг ялаа шумуулны наалдацууд, барилгын шохой болон хөөсөнцөрийн наалдацууд, тэр байтугай машинуудын хоорондын шүргэлцлээс үүдсэн зураасуудыг бидний хэрэглэдэг дэлхийн №1 брэнд Америкийн №1 бүтээгдэхүүн болох MEGUIAR,S брэндийн тосоор мэргэжлийн залуучуудаар тоосгүй чийглэг орчинд ДРИЛЛЭН өнгөлгөө хийж арилгаж өнгийг нь сэргээдэг.  Жолооч нартаа хандаж хэлэхэд цай сүүний дээж болсон тохиолдолд хурдан угаалгах хэрэгтэйг анхааруулъя. Учир нь энэхүү толбо удахаараа дриллэн өнгөлгөөгөөр ч арилахад бэрх болдог.

- Вьетнам кузов автозасварын газруудаар жолооч нар ихээр үйлчлүүлдэг. Тэд нар танай яриад байгаа дриллэн өнгөлгөөг сайн хийдэг биш үү? 

Бас нэг буруу ойлголт байдаг. Жолооч нар вьетнам засвараас гадна ВЬЕТНАМ өнгөлгөө сайн гэж ойлгодог. Энэ тийм биш. Тэд нэг жипийг 300-400 мянгаар өнгөлөх биш өнгөлсөн болоод тоостой нь хутгаад хаядаг. Тэгвэл тухайн газраар муу тосоор тоостой бохир орчинд хийлгэсэн өнгөлгөө наранд харахад солонгорсон нарийн зураасуудтай болсон байдаг. Энэхүү зураас нь өнгөлгөөг муу тосоор муу хийсэнтэй холбоотой үүсдэг учраас энгийн угаалгаар арилгах ямар ч боломж байдаггүй. Эцэст нь тэрхүү солонгорсон зураасыг манайд нэмж мөнгө төлж арилгуулдаг. Манай дриллэн өнгөлгөөг хийлгэсэнээр кузовын өнгө сэргэж, машиныхаа моторыг шинэ мэт болгохоос гадна, дотор салоны энгийн угаалгыг хийж өгдөгөөрөө вьетнам газруудаас эрс ялгаатай бас чанартайг харж болно.

- Тэгвэл ноль км-тэй хар өнгийн машин авч байгаа хүмүүс өнгөгүй хуулга наалгадаг нь хамгаалалт сайн хийж байгаа гэж ойлгож болох уу?

Олон машин эзэмшигчдийн хийдэг нэг түгээмэл алдаа бий. Шинэ авсан хар машиндаа 1.500.000-2.500.000 төгрөгийн үнээр өнгөгүй хуулга наалгадаг. Гол зорилго нь буцаагаад зарахдаа хуулгыг нь аваад шинэ мэт харагдуулах. Гэтэл үнэндээ тэр хуулга нь гялтганасан сайхан хар өнгийг бүрсгэр харагдуулдаг. Хуулга лакнаас зөөлөн учраас царапан амархан үүсдэг. Хуулган дээр үүссэн зураасыг дриллэн өнгөлгөөгөөр арилгах боломжгүй. Яагаад гэвэл дриллэн өнгөлгөө нь тэр хуулгыг нь хайлуулчихдаг. Олигтой ч өнгө орохгүй. Мөн кузов засварт ороход дахин хуулгаа наалгах шаардлага гардаг. Түүний оронд дээрхи мөнгөөр бүтэн 3 жилийн турш машинаа дриллэн өнгөлгөөнд оруулаад гялгар тас хар машинтай явах боломжыг алддаг.    

Иймэрхүү гэмтлээс хамгаалах зорилгоор Германчууд үйлдвэрлэсэн машиндаа нано хамгаалалтыг хийж өгдөг. Харин япон машинууд будагтай, лактайгаа хамгаалалтгүй орж ирдэг. Тэгвэл автомашины гадаргыг гэмтлээс удаан хамгаалъя гэвэл машинаа шинэ байхад нь эсвэл, өнгөлсний дараа НАНО хамгаалалт хийлгэж болно. Шилэн өнгөлгөө ч гэж нэрлэдэг. Бид энэ технологийг туршаад явж байгаа.

- Танайх үйлчилгээндээ ямар зарчмыг гол болгож ажилладаг вэ?

Хүмүүс манайхыг олон салбартай гэж боддог ч манайх үнэндээ ганцхан ТБД андуудын урд байрладаг ганцхан салбартай.

Бидний үйлчилгээ гадуур тэр болгон хийгээд байдаггүй тийм ч учраас хийлгэсэн үйлчилгээндээ таарсан  үнэтэй. Машинаа угаалгаад гарсан хүн 100 хувь сэтгэл хангалуун байх ёстой. Хэрвээ ямар нэг зүйл дутуу байвал эргээд ирэхэд нь дахиад цэвэрлээд өгдөг. Хэрэглэгч хаан гэж ярьдаг шүү дээ. Танайх үнэхээр сайн цэвэрлэж өгсөн шүү гэж хэлэхэд сайхан санагдаж урам ордог. Нэг үйлчлүүлэгч гомдвол цаана нь 10 үйлчлүүлэгчид манай талаар сөрөг мэдээлэл хүрдэг.  

Бидэнд нэг уриа бий.

“Бид Монголын 350 мянган машиныг цэвэрлэж чадахгүй

Бид Монголын тансаг зэрэглэлийн 30 мянган машиныг гялалзуулж амжихгүй

Бид зөвхөн машиндаа хайртай хүмүүсийн машиныг эрхлүүлдэг” гэж. Өөрөөр хэлбэл манайхаар дандаа мөнгөтэй хүмүүс үйлчлүүлдэг гэсэн үг биш. Машиндаа хайртай, машинтайгаа зөв харьцаг хүмүүс л ирдэг гэсэн үг.

- Машин угаалгын зах зээлд өрсөлдөөн хэр байна вэ?

Энгийн угаалга бол тусдаа яриа. Харин мэргэжлийн ТОП угаалгын хувьд манай газар анхдагч болж байгуулагдсан. Уурын угаалга, утаан үнэр зэрэг үйлчилгээг өгдөг цорын ганц газар. Хүмүүс манайхыг олон салбартай гэж боддог ч манайх үнэндээ ганцхан ТБД андуудын урд байрладаг ганцхан салбартай. Учир нь манай нэр хүндийг ашиглаад адилхан нэртэй угаалгын газрууд  гараад ирсэн. Энэ бол ёс зүйгүй хэрэг. Үйлчлүүлэгч нарыг хүртэл төөрөгдүүлсэн газрууд байдаг. Үүний нэг жишээ бол зайсан явах замд байдаг vip car wash-ыг манай нэг салбар гэж андуурдаг. Тэр угаалга нь зүгээр л энгийн угаалга хийдэг зай талбай багатай VIP стандартыг хангаагүй тийм газар байдаг. Тэгээд ч манайх VIP car wash нэрийг оюуны өмчөөр хуулийн дагуу гэрчилгээ авсан гэдгийг манай нэрээр нэрлэсэн ХУУРАМЧ газрууд мэдэхэд илүүдэхгүй биз.

- Танайх бас автомашины тень буюу бууруулагч хальсыг суурилуулдаг гэсэн бусад газруудаас юугаараа ялгаатайг хэлж өгөх үү?

Ганцхан орлогоо бодоод үйлчлүүлэгчдээ гомдоогоод байвал компани урт наслахгүй.

Жолооч нар зундаа автомашиндаа нарны бууруулагч хальсыг наалгадаг. Энэхүү хальсыг наадаг гадуур олон хүмүүс байдаг бөгөөд нааж байгаа нөгцөл нь гадаа тоостой орчинд буруу технологоор наадаг нь жолоочид дараа нь төвөг учруулдаг. Учир нь наалгасан хальс нь тоостой орчинд наалгасан учраас хийтэй наагддаг буюу цэгэн бөмбөлөгүүд үүссэнээс болж дараа нь амархан хууларч жолооч нарыг хохироодог. Эргэж очоод наасан хүнтэйгээ уулзах гэхээр тухайн хүнээ таниддаггүй буух эзэн буцах хаяггүй байдаг сул талтай. Тэгвэл та манайд хандсанаар автомашины хальсыг хямдаас эхлэн Америк, Солонгосын брэндийн сонголттойгоор мэргэжлийн чийглэг вакум орчинд мэргэжлийн 12 төрлийн багажаар, мэргэшсэн залуучуудаар суурилуулах боломжтой. Хэрэв таны машины хальсыг цаасны хутга, шпател ашиглан 20-30 минутын дотор ганцаараа нааж өгвөл  чанаргүй болсон гэж ойлгох хэрэгтэй. Автохальсыг 1.30-2.00 цагын хооронд мэргэжлийн багаж ашиглан 2-оос дээш хүн суурилуулах ёстой. Мөн арын шилний хальсыг халааж хэв гарган суурилуулдаг.  Гадуур зүгээр амрыг бодож зүсэж байгаад давхарлаад наадаг.

- Бизнес хийнэ гэдэг зөвхөн мөнгө олохын нэр биш гэж бизнесменүүд ярьдаг. Таны хувьд энэ бизнесийг эрхлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд зориулж ямар ажлууд хийдэг вэ?

Өөрийн тань хэлснээр бизнес бол зөвхөн олох биш, харин сайн харилцаа, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйлсийн аян, итгэлцэл үүсэх процесс. Ганцхан орлогоо бодоод үйлчлүүлэгчдээ гомдоогоод байвал компани урт наслахгүй.

Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өгч баярлуулдаг.

Манай компани жил болгон уламжлал болгон нийгмийн сайн сайханд зориулж багагүй ажил зохион байгуулдаг. Тухайлбал Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өгч баярлуулдаг. Жил болгоны 3 сарын 8-ны өдөр болоход эмэгтэй жолооч нарт үнэгүй үйлчилдэг болоод гурван жил болж байна. Цэргийн баяр болохоор эрчүүдийнхээ машиныг үнэгүй угаана. Аав, ээж, өвөө, эмээг нь баярлуулж байгаа юм чинь хүүхдүүдээ бас баярлуулна. Хүүхдийн баяраар бяцхан үрсүүдэдээ бэлэг өгч баярлуулдаг. Дээрхи 4 сайн үйлсийн аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ажил нь цаашид ч гэсэн уламжлал болон явагдах юм. Мөн хараагүйчүүдийн холбооны үйлчилгээнд явдаг 2 автомашиныг байнга үнэ төлбөргүй угааж өгч баярлуулахаас гадна Баянгол дүүргийн бүтэн өнчин гурван хүүхдэд тогтмол тусалдаг. Энэ мэт ажлын маань төлөө “Монголын төлөө” гэдэг шагнал өгсөн.