Алтайчууд "Эрүүл ус" хэрэглэдэг боллоо
Эрүүл ус
2015.02.10

Алтайчууд "Эрүүл ус" хэрэглэдэг боллоо

Алтайчууд "Эрүүл ус" хэрэглэдэг боллоо

           Алтайчууддаа хонин жилийн сар шинийн босгон дээр Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Эрүүл Ус" төслийн хүрээнд цэвэр усныхаа үйлдвэрийн нээлтийг  хийлээ.

Үйлдвэрийн нээлтэнд Аймгийн ИТХурлын дарга А.Дэлгэржаргал, Засаг Дарга О.Амгаланбаатар, МҮОНРТелевизийн захирал  Ц.Оюундарь, аймгийн аварга малчид, тэргүүний тариаланчид, алдарт уяачид нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тууз хайчилж баяр хүргэлээ. Алтайчууд үйлдвэрийн үр ашгийг биш хүнийнхээ эрүүл мэндийг дээдэлсэн “Эрүүл Ус”-ыг хэрэглэх  боллоо.