Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч В. Эдвардсийг хүлээн авч уулзлаа
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардсийг хүлээн авч уулзлаа.
2015.02.06

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч В. Эдвардсийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардсийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 97 оронд хүрч ажилладаг. Тэр дундаа манай улсад хүүхдийн эрүүл мэнд, эхийн эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, баталгаат ундны ус гэсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

Нийт хүн амын 35 хувьд хүрч ажиллаж байгаа тус байгууллага нь эрүүл мэнд, боловсрол, өрхийн амжиргааг дээшлүүлэх гээд тухайн орон нутагт төсөл хөтөлбөрөө цогцоор нь  үр дүнтэй хэрэгжүүлдэг.

Эрүүл мэнд спортын сайдын зүгээс Дэлхийн зөн олон улсын байгууллагаас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч энэ салбарт бодит хувь нэмрээ оруулсаар байгааг дурьдаад хамтран ажиллах гэрээг хугацаа алдалгүй байгуулан, хамтран ажиллахаа уламжиллаа.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай уулзах үеэрээ 2015 оны хамтын ажиллагааны гэрээг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.