МҮОНРТ “Хавдрын эсрэг аян”-г хамтран зохион байгуулна
МҮОНРТ, Хавдрын эсрэг үндэсний төв, Хаан банктай хамтран тав дахь жилдээ “Хавдрын эсрэг аян”-г хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ жилийн хувьд тус аяныг “Хорт хавдар дийлдэшгүй асуудал биш” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ талаар Хавдар судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар “Энэ жилийн хувьд тав дахь удаагаа энэ аяныг өрнүүлэх гэж байна.
Аяныг ирэх тавдугаар сараас 12 аймагт хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Нийт найман баг болж бүрэлдсэн нарийн технологийн эмч нарыг ажиллуулахаар болсон” гэж ярилаа.
Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Дэлхийн хэмжээнд хурцаар тавигдах болсон хавдар гэх өвчнийг эрч оношилж, эмчлэгдэж болох тэр нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө бид энэ аянд оролцдог юм.
Аянд нэгдсэн таван жилийн үр дүнд олон хүн эрт оношлогдож, эмчлэгдэж, аз жаргалтай урт удаан ажиллаж амьдраасай гэж хүсч байна. Манай байгууллагын хувьд олон нийтийн статустай, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг үүднээсээ энэ аянд анхнаасаа хамтарч ажиллаж эхэлсэн. Цаашдаа ч иймэрхүү санаачилгад хамтран ажиллана гэдгээ хэлье” гэлээ.